“Монгол Улсын гадаад өр 2021 оны эхний хагас гэхэд 33 тэрбум болж өсжээ” | DAAM.MN

29/12/2021 423

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын өдөр өргөн мэдүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Батлут “Монгол Улсын гадаад өр 2021 оны эхний хагас гэхэд 33 тэрбум болж өсжээ. Хөгжиж буй орнуудтай харьцуулахад хурдацтай өссөн байна. Энэ байдал нь урт хугацаандаа сөрөг богино хугацаандаа эерэг нөлөө үзүүлнэ. Өрийн үйлчилгээнд төлж байгаа төлбөрөөс хамаарч экспортын орлогын эдийн засагт оруулах хөрөнгө оруулалт хумигддаг. Тэгэхээр бид зээлийн хүүний зардлаас илүү үр өгөөж өгөх төслүүдэд хөрөнгө оруулалт хийж байж эдийн засгийн сөрөг нөлөө буурна гэж харж байна. Тиймээс Шинэ сэргэлтийн бодлогод байгаа төсөл хөтөлбөрүүдээс үр өгөөжтэй төсөл нь аль вэ? Гаднын зээлээр хэрэгжүүлэх төсөл бүр үр өгөөжтэй юу? баланс нь хэрхэн гарч байна вэ?

Бид олон чиглэлд хос морьтой, солонгоруулан ажиллах ёстой. Уул уурхайгаас шууд хамааралтай эдийн засагтай. Тиймээс ШУ, технологийн чиглэлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Бид импортлогч бус экспортлогч орон болохын төлөө зорих ёстой. Энэ төсөлд байгаа мэдээллийн технологи, инновацын чиглэлд эрдэмтэн, мэргэжилтнээ ашиглан стартап эхлүүлэх, ажиллах, хөгжүүлэх төсөл хэрэгжүүлж болохгүй байгаа юм уу?

Тогтоолын төсөлд баяжуулах үйлдвэрлэлүүдийг хөгжүүлнэ гэсэн байна. Одоо үйлчилж байгаа хуулиар давхар АМНАТ аваад байгаа. Энэ эрхзүйн орчинг өөрчлөхгүйгээр яаж баяжуулах үйлдвэрлэлээ дэмжих юм бэ? Монгол Улсад алсдаа өгөх өгөөжийг илүү харах нь зүйтэй гэж би бодож байна” гэсэн юм.

Сангийн сайд Б.Жавхлан “Эдгээр төслүүд бүрэн ашиглалтад ортлоо дор хаяж 4-5 жил болно. Энэ жилүүдэд төлбөрийн тэнцэл дээр мэдээж хүнд тусна. Харин ашиглалтад орсноос хойш эдийн засагт үр өгөөж өгөх топ төслүүд. Эдгээр төслүүд хэрэгжсэний үр дүнд эдийн засгийн суурь тэлэгдэж, бусад салбарууд дэмжигдэх юм. Үүний үр дүнд ДНБ 2-3 дахин нэмнэ, нэг хүнд ногдох үндэсний орлогоо 2 дахин нэмнэ. Бусад төсөл хөтөлбөрүүдтэй огт зөрчилдөхгүй. “Шинэ сэргэлтийн бодлого” бол эдийн засгийн сэргэлтийн бодлого юм. Дунд, урт хугацааны “Алсын хараа 2050″-тай зэрэгцэж гарч ирж байгаа бодлого биш. Эхний 10 жиийн эдийн засгийн хүлээсийг тайлах бодлого юм. Нийгэм, соёлын чиглэлийн асуудлууд бусад хөтөлбөрүүдэд хангалттай суусан. Давхар АМНАТ-ын асуудал өнгөрсөн жил Үндсэн хуулийн цэц хүртэл яригдсан ч УИХ хүлээж аваагүй. Энэ бол давхардсан АМНАТ биш. Энэ бол өсөн нэмэгдэж байгаа, өртөг шингэсэн бүтээгдэхүүнээс газрын хэвлий дэх баялагаа ашиглуулсныхаа төлөө ард түмэн авч байгаа АМНАТ юм. Үүнийгээ тооцож байж үйлдвэрлэл явах хэрэгтэй” гэлээ.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022