Энэтхэг “Merck”-ийн эмэнд зөвшөөрөл олгожээ | DAAM.MN

29/12/2021 373

Энэтхэгийн эрх баригчид АНУ-ын “Merck” эмийн компанийн вирусний эсрэг эмийг коронавирусээр халдварласан өвчтөнүүдийг эмчлэхэд яаралтай журмаар хэрэглэхийг зөвшөөрчээ.

“Молнупиравир” эмийг хүндээр өвчлөх эрсдэл өндөр насанд хүрэгчдэд яаралтай журмаар хэрэглэх зорилгоор Энэтхэгийн 13 компанид үйлдвэрлэнэ гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Мансух Мандавия мягмар гарагт мэдээлсэн байна.

“Merck” компанийн мэдээлснээр, эмнэлзүйн туршилтаар эмийг хүндээр өвчлөх өндөр эрсдэлтэй өвчтөнүүдэд шинж тэмдэг илэрснээс таван хоногийн дотор уулгаснаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх эрсдэлийг 30 хувиар бууруулж буйг тогтоожээ.

АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар энэхүү эмэнд яаралтай журмаар хэрэглэх зөвшөөрлийг өнгөрсөн пүрэв гарагт олгосон юм. Мөн Японы Эрүүл мэндийн яамнаас баасан гарагт зөвшөөрөл авснаар тус улсад хэрэглэх анхны “COVID-19”-ийн дотуур ууж хэрэглэдэг эм болжээ.

Энэтхэгт мягмар гарагт “молнупиравир” эмээс гадна дотоодод гарган авсан хоёр коронавирусний вакцинд яаралтай журмаар хэрэглэх зөвшөөрөл олгосон байна. Эдгээр нь “Serum” хүрээлэнгийн “Covovax”, “Biological E” компанийн “Corbevax” вакцинууд ажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

Оросын хакерууд Япон руу халдлага үйлдсээр байна | DAAM.MN

Япон улс Оросын түрэмгийллийн эсрэг Украиныг дэмжсэн байр суурьтай байна. Тиймээс Оросын хакерууд Яп

12/09/2022

Хятадад хамгийн халуун зун болжээ | DAAM.MN

Хятад улсад энэ жил цаг уурын мэдээллийг бүрэн эмхэтгэн хөтөлж эхэлсэн 1961 оноос хойших хамгийн хал

12/09/2022

Ойн түймэр агаарын бохирдлыг улам ихэсгэж байна | DAAM.MN

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн хэт халж, ойн түймэр дэгдэж байгаа нь бидний амьсгалж буй агаарын ча

12/09/2022