Гашуунсухайт-Ганцмод боомтоор өдөрт дунджаар 102 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ | DAAM.MN

30/12/2021 530

ӨМӨЗО-д Covid-19-ийн тохиолдол бүртгэгдэж, тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор Ганцмод боомтын удирдлагууд боомтоор нэвтрүүлэх автомашины тоог 100 болгож бууруулсан байна. Үүнтэй холбоотойгоор өмнөх сартай харьцуулахад тээвэрлэлт огцом буурсан ба өнгөрсөн арваннэгдүгээр сарын мөн үед өдөрт дунджаар 400 гаруй автомашин хилээр гарчээ.

Гашуунсухайт-Ганцмод боомтоор энэ сарын 1-нээс 27-ны өдрүүдэд өдөрт дунджаар нүүрс тээврийн 102 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ. Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, өнгөрсөн Даваа гаригт буюу  (2021.12.27)-т тус боомтоор нүүрс тээврийн 87 автомашин Хятад руу гарчээ.

Өнөөдрийн байдлаар Хавирга, Баянхошуу, Бичигт, Замын-Үүд, Шивээхүрэн, Булганы боомт хаалттай. Ханги, Гашуунсухайт ажиллаж байгааг Хил хамгаалах ерөнхий газар мэдээлэв. “SXCoal” Шивээхүрэн-Сэхэ боомтыг ирэх оны хоёрдугаар сараас нээх төлөвтэй байгааг мэдээлсэн. Монголоос нийлүүлэлт буурсантай холбоотойгоор БНХАУ-д коксжих нүүрсний үнэ өссөн хэвээр байна.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022