MCS группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин ажлаа хүлээлгэн өгчээ | DAAM.MN

03/01/2022 841

Монголын топ компани болох MCS группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин ажлаа хүлээлгэн өгчээ.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа:  “1997 онд ажилд орсноос хойш 24 жил нэг компанидаа ажиллажээ. Анх ажилд ороход 100 хүрэхгүй хүнтэй байсан компани маань одоо 10,000 давсан ажилтантай болжээ. Энэ аяллаа ингээд өндөрлөж байгаадаа, өөрийгөө илүү сорих шинэ аялал эхлүүлэх гэж байгаадаа сэтгэл их догдолж байна.

Өнгөрсөн хугацаанд хамт ажиллаж, дэмжиж, тусалж байсан бүх хүмүүстээ баярлалаа. Олон зүйлийг үйлдлээрээ зааж, сургаж өдий зэрэгт хүргэсэн Ж.Оджаргал захиралд баярлалаа. MCS группийн хамт олондоо цаашдын ажил үйлсэд нь улам өндөр амжилт хүсье

Тэрээр 24 жилийн хугацаанд хуримтлуулсан мэдлэг, туршлагаа бусад шаардлагатай компаниудтай хуваалцаж, өсөж хөгжихөд нь туслах бодолтой байгаа” гэжээ.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022