Өнгөрсөн оны чуулганы нэгдсэн хуралдааныг таслаагүй, хоцролгүй оролцсон УИХ-ын гишүүдийг шалгаруулав | DAAM.MN

03/01/2022 546

Өнгөрсөн хаврын чуулган 34 удаа хуралдсан бол намрын чуулган өнөөдрийн байдлаар 27 удаа хуралдаад байна. Нийт 61 удаагийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг таслал, хоцролтгүй оролцсон төрийн түшээгээр шалгарлаа. Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нар удаалсан байна. Улсын Их Хурлын чуулган, Байнгын хороодын хуралдааныг таслалгүй, манлайлан оролцсон дээрх нэр бүхий гишүүдэд талархаж илэрхийлж, баяр хүргэлээ.

Үүний дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр парламентын хяналтыг үр нөлөөтэй хэрэгжүүлж, Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэхэд онцгой зүтгэл гаргаж ажилласан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Г.Тэмүүлэн нарт талархал илэрхийлээ.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022