БНХАУ руу улаанбуудай, хөх тарианы гурилаа экспортолно | DAAM.MN

03/01/2022 434

БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас Монгол Улсын нэр бүхий 13 үйлдвэрт гурил экспортлох зөвшөөрөл өгсөн талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Энэ талаар ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун тодруулга өглөө. Тэрээр “БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас 2019 онд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 13 үйлдвэрт БНХАУ-д мөрдөгддөг гурилын стандартын заавар зөвлөмж ирүүлсэн. Энэхүү зөвлөмжийн дагуу холбогдох материалыг БНХАУ-ын Гаалийн ерөнхий газарт хүргүүлсэн. Ингэснээр 2021 оны арванхоёрдугаар сарын 24-нд улаанбуудай, хөх тарианы гурилыг БНХАУ руу экспортлох зөвшөөрөл олгосон юм. Энэхүү зөвшөөрөл нь Монгол Улсын газар тариалангийн үйлдвэрлэл тогтвортой хөгжихөд хувь нэмэр оруулна. Мөн тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн орлого нэмэгдэх боломж бүрдэж байна” гэв.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022