Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдэд болно | DAAM.MN

04/01/2022 387

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулан Монгол Улсын Их Хурлаас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 10 дахь удаагийн шигшээ тэмцээн 2022 оны нэгдүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд Төрийн ордны Их танхимд зохион байгуулагдана.

Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй тэмцээний анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн оны 11 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд бүх сум, дүүрэгт нэгэн зэрэг зохион байгуулагдсан бол хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн 2021 оны 12 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээнд нийт 6000 гаруй шатарчин оролцож байгаагаас 645 шатарчин шалгарч, аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн байна. Эхний шатны тэмцээнд Увс аймагт 509, Баянхонгор аймагт 449, Завхан аймагт 408 буюу хамгийн их шатарчин оролцсоноороо бусад аймгуудаа манлайлжээ. Уг тэмцээнд насанд хүрэгчид буюу 18-аас дээш настай, шатрын спортын цолгүй, Монголын шатрын холбооноос гаргасан рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд 2000-аас дээш гараагүй сонирхогчид оролцож байна.

Монгол Улсын Үндсэн хууль баталсан өдөрт зориулсан энэхүү тэмцээнд  Ардын Их Хурлын депутат 83 настай Д.Найдан гуай хамгийн ахмад оролцогчоор оролцож байгаа бол шувтаргын тэмцээнд нийт 110 гаруй шатарчин оюун ухаанаараа өрсөлдөх аж.

Өнгөрсөн жилийн буюу Шатар сонирхогчдын 2021 оны улсын аварга шалгаруулах тэмцээн анх удаа цахимаар зохион байгуулагдаж, тэмцээний нэгдсэн дүнгээр эрэгтэйчүүдийн шигшээ тоглолтод Өмнөговь аймгийн оролцогч Н.Билгүүн 7.0 оноогоор тэргүүн байр, хоёрдугаар байрт нийслэлийн оролцогч Б.Дүүрэнбаяр 6.5 оноогоор, гуравдугаар байрт М.Отгонбаатар 6.5 оноогоор тус тус шалгарсан бол эмэгтэйчүүдийн нээлттэй ангилалд Баян-Өлгий аймгийн оролцогч Р.Айганым 8.0 оноогоор тэргүүлж, Сүхбаатар дүүргийн оролцогч Г.Оюунжаргал (7.0) удаалж, Хан-Уул дүүргийн оролцогч Г.Болормаа (7.0) гуравдугаар байрт шалгарч байжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022