УХАМСАРГҮЙ ИРГЭД ТУСГААРЛАЛТАД БАЙХДАА АРХИ УУЖ ХҮНДРЭЛ УЧРУУЛСААР БАЙНА | ДААМ.МН

30/03/2020 409

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр “Эрсдэлтэй орноос ирж байгаа ачаа тээвэр, жолооч нарт хяналт шалгалтыг тогтмол хийж байна. Боомтуудаар 436 тонн хүнсний бүтээгдхүүн орж ирсэн. Бүх ариутгал халдваргүйтгэлийг хийж байна. Гадаад жолооч нарыг бүхээгнээс буулгахгүй, цагдаагийн хяналт дор хилээр гаргаж байна.

Орхон аймагт ирсэн гадаад жолоочтой бараа хүлээн авагч хэт орой болсон гээд хонуулсан. Бид жолооч нарыг маш бага хугацаанд Монголд байлгаад тусгай ариутгал хийгдээд гаргаж байна.

Сүүлийн үед хүмүүс улам хэнэггүй болж байна. Хүүхдүүдтэйгээ олон нийтийн газраар явж байна. Хүүхдүүдээ аваад олон нийтийн газраар их явж байна. Дэглэмийг бүгдээрээ сахиж ажиллахын хажуугаар хэнэггүйтэж байна. Дулаарч байгаа ч бөөнөөрөө цугларах байдлаа зогсоогоорой.

Тусгаарлагдсан хүн хоёр гурав хоног архидан согтуурсан асуудал гарсан. Тусгаарлах байрнаас гараад гэртээ байна гэдэг маш чухал. Баталгааны хуудсан дээр гарын үсэг зурчихаад зөрчил гаргах гээд байна. Далд үе нь явж байгаа нь энэ өвчнийг тараачих вий энэ эрсдэлийг бүр хүмүүст хамааралтай.

Томоохон зочид буудлуудыг тусгаарлах үйл ажиллагаанд дайчлахаар болсон. Гадагшаа явж байгаа иргэд дэглэм цуцлах хүртэл буцаж ирэх боломжгүй болж байна. Оччихоод маргааш, нөгөөдөр нь ирэх боломжгүй гэдгийг хэлье” гэв.

Холбоотой мэдээ

Мьянмарт төрийн эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцсон эмэгтэй хоригдлуудыг хүчирхийлэх явдал газар авчээ | DAAM.MN

Мьянмарт төрийн эргэлт болж, эрх мэдэл цэргийнхний гарт шилжсэний дараа ард түмний эсэргүүцлийн хөдө

09/12/2021

Ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна | DAAM.MN

Монгол Улсын Шадар сайдын 70, 104 дүгээр тушаалын хэрэгжилтийн хангах хүрээнд ОБЕГ-ын дэд дарга, УОК

09/12/2021

БНХАУ “COVID-19”-ийн хоёр эмэнд яаралтай журмаар зөвшөөрөл олгожээ | DAAM.MN

 БНХАУ-ын Эмийн бүтээгдэхүүний хяналтын үндэсний газар “COVID-19”-ийн “BRII-196”, “BRII-198” нэртэй

09/12/2021