Афганистаны хүн амын 10 орчим хувь нь мансууруулах бодисоос хамааралтай болжээ | DAAM.MN

04/01/2022 434

 Афганистанд мансууруулах бодисоос хамааралтай болсон хүний тоо одоогийн байдлаар 39 сая хүн амынх нь 10 орчим хувийг эзэлж байна.

Энэ тухай Афганистаны засгийн эрхийг гартаа авсан “Талибан” хөдөлгөөнөөс Эрүүл мэндийн дэд сайдаар томилогдсон Абдул Бари Омар мэдэгджээ.

Түүний мэдэгдсэнээр, “тус улсад хар тамхинд донтогчдын тоо 3.5 саяд хүрсэн бөгөөд тэд өдөр бүр 3 орчим ам.долларын үнэтэй мансууруулах бодис хэрэглэж байна”.

НҮБ-ын мэдээллээр, 2020 онд Афганистанд хар тамхины ургамал хууль бусаар тариалсан талбайн хэмжээ өмнөх онтой харьцуулахад 37 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь тус улсад бүртгэгдсэн гурав дахь хамгийн өндөр үзүүлэлт юм. 2020 онд тус улсын насанд хүрсэн хүн амын дунд хар тамхинд донтогчдын тоо 2.4 сая байжээ.

1996-2001 онд талибууд Афганистаны засгийн эрхэнд байх үед тэдний байгуулсан засгийн газрын орлогын гол эх үүсвэр нь мансууруулах бодисны үйлдвэрлэл, хууль бус наймаа байжээ. Тухайн үед Мансууруулах бодистой тэмцэх дээд комиссыг байгуулсан хэдий ч нийт опиумын 96 гаруй хувийг Афганистанд талибуудын мэдэлд үйлдвэрлэж байв.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

Оросын хакерууд Япон руу халдлага үйлдсээр байна | DAAM.MN

Япон улс Оросын түрэмгийллийн эсрэг Украиныг дэмжсэн байр суурьтай байна. Тиймээс Оросын хакерууд Яп

12/09/2022

Хятадад хамгийн халуун зун болжээ | DAAM.MN

Хятад улсад энэ жил цаг уурын мэдээллийг бүрэн эмхэтгэн хөтөлж эхэлсэн 1961 оноос хойших хамгийн хал

12/09/2022

Ойн түймэр агаарын бохирдлыг улам ихэсгэж байна | DAAM.MN

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн хэт халж, ойн түймэр дэгдэж байгаа нь бидний амьсгалж буй агаарын ча

12/09/2022