Мьянмарын загвар өмсөгчийг дэлхийн хамгийн “Дур булаам залуу”-гаар тодруулжээ | DAAM.MN

04/01/2022 711

Мьянмарын загвар өмсөгч Такхон Паинг хэмээх залуу төрийн эргэлтийг эсэргүүцэж, жагсаал цуглаанд удаа дараа оролцсоны улмаас гурван жилийн ялтай шоронд хоригдож байгаа тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт олон нийтэд цацагдсан билээ. Тэгвэл энэ мэдээлэл гарсны дараа загварын алдарт “Элле” сэтгүүл 2021 оны хамгийн дур булаам эрчүүдийн жагсаалтдаа Такхон Паингийг оруулжээ. Оруулаад зогсохгүй эхэнд эрэмбэлсэн байна. Араас нь жүжигчин Крис Хемсвортыг жагсаажээ. Сэтгүүл ийм алхам хийснээрээ Мьянмарт цэргийнхний үйлдэж буй хүчирхийлэлд олон улсын анхаарлыг татах санаа агуулж байгаа нь илэрхий юм. Мьянмарт өнгөрсөн оны хоёрдугаар сард төрийн эргэлт болсноос хойш 7000 гаруй хүн шоронд орж, 1000 гаруй хүн амиа алдаад байгаа юм.

Мьянмарын загвар өмсөгчийг дэлхийн хамгийн “Дур булаам залуу”-гаар тодруулжээ

Холбоотой мэдээ

Оросын хакерууд Япон руу халдлага үйлдсээр байна | DAAM.MN

Япон улс Оросын түрэмгийллийн эсрэг Украиныг дэмжсэн байр суурьтай байна. Тиймээс Оросын хакерууд Яп

12/09/2022

Хятадад хамгийн халуун зун болжээ | DAAM.MN

Хятад улсад энэ жил цаг уурын мэдээллийг бүрэн эмхэтгэн хөтөлж эхэлсэн 1961 оноос хойших хамгийн хал

12/09/2022

Ойн түймэр агаарын бохирдлыг улам ихэсгэж байна | DAAM.MN

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн хэт халж, ойн түймэр дэгдэж байгаа нь бидний амьсгалж буй агаарын ча

12/09/2022