Ёкозүна Тэрүнофүжи зүүнийг магнайлна | DAAM.MN

05/01/2022 410
Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын тэмцээн буюу хацү башё ирэх ням гарагт эхэлнэ. Энэ башёд Монголын нийт 20 сүмоч хүч үзнэ. Тэр дотор дээд зиндаанд зургаан бөх зодоглох бөгөөд зүүн жигүүрийг их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ магнайлан барилдана. Тэрбээр сая нэг ярилцлагадаа,
-Би энэ жил улам сайн барилдаж түрүүлсэн тоогоо 10 хүргэх зорилготой гэжээ. Хацү башёд тийнхүү хэлснээрээ түрүүлэх юм бол шинээр аварга цол хүртсэн сүмоч гурван башё дарааллан түрүүлсэн тэртээ 1919 оны нэгэн аварга Точигиямагийн амжилтыг 100 гаруй жилийн дараа давтах юм билээ. Хацү башёд Монгол сүмочдоос гадна Бразил, Гүрж, Болгар, Казахстан, Филиппин, Украйнаас тус бүр нэг бөх зодоглоно. Дээд зиндаанд барилдаж буй Монгол сүмочдын тухайд аварга нь магнайлах бол Крибияма Б.Лхагвасүрэн маэгиширагийн нэгээс, Тамаваши Г.Мөнх-Оргил гурав, Чиёошома тавд эрэмблэгдсэн бол Хоошёорү С.Бямбасүрэн зургаагаас босох юм. Харин Ичиножёо Р.Ичинноров саньякү цолоо алдаад маегиширагийн хоёрт бичигджээ. Сонирхуулахад барилдах эрхээ хасуулаад байгаа озеки асан Асанояма зиндаа буурч жюүрёод очсон бол нууцаар казино тоглосон хэрэгт холбогдсон  Хидэноүми, Шидэн нар энэ удаа барилдахгүй нь ээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022