Цэргийн бүртгэлээ цахимаар хэрхэн бүртгүүлэх вэ ? | DAAM.MN

05/01/2022 381

Өнөөдрөөс улсын хэмжээнд цэргийн бүртгэл эхэлж байна.

Энэ жил цэргийн бүртгэлийг цахимаар бүртгүүлэх боломжтой болсон бөгөөд хэрэв интернэтгүй орчинд амьдарч буй эсвэл цахимаар тус үйлчилгээг авах боломжгүй иргэд нийслэлийн үйлчилгээний зургаан төвд биечлэн очиж, бүртгүүлэх боломжтой юм байна.

Мөн 18 нас хүрч буй иргэн хороо дээрээ очиж, бүртгүүлэн, цэргийн үүрэгтний үнэмлэхээ нээлгэж авах ёстой аж.

Бүрдүүлэх материал: Иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх /хэрвээ цэргийн үүрэгтний үнэмлэх байхгүй бол 3х4 хэмжээтэй цээж зураг 2ширхэг/, ажлын газрын үнэмлээ авч бүртгэлээ хийлгэнэ.

Өөрийн оршин суугаа хорооны засаг даргын ажлын албаны байранд ажлын өдөр 08-18, амралтын өдөр 09-17 цагт бүртгүүлнэ.

Хэрвээ цэргийн бүртгэлд хамрагдаагүй бол Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /1нэгж=1000 төгрөг/

Цахимаар бүртгүүлэх заавар

May be an image of phone and screen

May be an image of phone and screen

No photo description available.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022