ОБЕГ: Өчигдөр гурван автомашин шатжээ | DAAM.MN

05/01/2022 543

Нийслэлийн Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны “Баганат Өргөө” хотхоны хашаанд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 04-ний өдрийн 11:56 цагт ирүүлжээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид иргэн Б-ын “Истана” загварын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраажээ.

Дорнод аймгийн Хэрлэн сумын  дөрөвдүгээр багийн дөрөвдүгээр гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 04-ний өдрийн 15:03 цагт ирүүлжээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид иргэн Г-ын “Муссо” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 14 минут ажиллаж унтраажээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Баянмонгол” хорооллын 418 дугаар байрны зогсоолд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 03:38 цагт ирүүлжээ. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид иргэн Г-ын “Хариер” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна.

Эх сурвалж: ОБЕГ

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022