“Toyota” борлуулалтаараа АНУ-ын зах зээлд анх удаа тэргүүлжээ | DAAM.MN

05/01/2022 383

Японы автомашин үйлдвэрлэгч томоохон компани болох “Toyota Motor” өнгөрсөн онд АНУ-ын зах зээл дэх автомашины борлуулалтаараа тус улсын ”General Motors” компанийг түүхэндээ анх удаа ардаа орхижээ.

Тус компанийн тайланд дурдсанаар, 2021 онд автомашиных нь борлуулалт нь өмнөх оныхоос 10 хувиар нэмэгдэж, 2.33 саяд хүрчээ. Харин “General Motors” компанийн хувьд хагас дамжуулагчийн хомсдолд орж, үйлдвэрлэл зогссоны улмаас  борлуулалт нь 13 хувиар буурч, 2.2 сая ширхэг болсон байна.

“Toyota” мөн АНУ-д үйлдвэрлэл явуулахад бэрхшээлтэй тулгарсан ч энэ нь борлуулалтын хэмжээнд бага нөлөө үзүүлжээ. Тус компанийн хос хөдөлгүүрт автомашиных нь эрэлт нэмэгдсэн нь борлуулалт нэмэгдэхэд ихээхэн нөлөөлсөн байна. 2020 оныхтой харьцуулахад ийм автомашины борлуулалт 73 гаруй хувиар нэмэгдэж, 583 мянга болжээ.

“General Motors” компани нь 1931 оноос хойш АНУ-ын зах зээлд шинэ автомашины борлуулалтаар тасралтгүй тэргүүлэгч байсаар иржээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022