Ж.Одгэрэл: Энэ хэрэг бишдэх юм бол олон нийтийн хэрэгслээр камерын бичлэгийг цацах болно | DAAM.MN

05/01/2022 315
Онцгой байдлын алба хаагч агсан Э.Мөнх­­­­жар­­галын эхнэр Ж.Од­­гэрэл мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнөөдөр хэвлэлийн хурал хийж байгаа учир нь 2021 оны 12 сарын 13-ны өдөр талийгаачийн ар гэрийнхэн гэх хүмүүс хэвлэлийн хурал хийж, жирэмсэн хүнийг жирэмсэн биш гэж хэлж, гүтгэн доромжилж, хүний нэр хүндэд халдсан. Үүний эсрэг би нотлох баримттайгаар няцаалт, тайлбар хийж байна.
Сошиалаар над руу маш их доромжлол ирж байна. Талийгаачийн ах Э.Мөнх-Эрдэнэ намайг анх удаа харж байна. Танихгүй хүн гэж хэлсэн. Гэтэл Э.Мөнх-Эрдэнийн хүү 12 настай М.Жавхлан гэж хүүхэд манайд ирж хонож өнжөөд явдаг байсан. Мөн талийгаач нөхрийн маань аав Эрдэнэбат гэж хүн манай гэрт нөхрийг маань байсан байгаагүй ирж мах өгөөд явж байсан.
Хамгийн сүүлд бид хоёр 11 сарын 29-ний өдөр Зайсанд очиж манай аав ээжтэй уулзаад, дараа нь талийгаачийн аавын ажилладаг газар очиж уулзаж байсан. Мөн ээжийнх нь над руу бэлэг гээд 20,000 төгрөг шилжүүлсэн хуулга ч бий. Энэ хүмүүс өөрсдийгөө малчин гэсэн хэдий ч малчин биш. Сүхбаатар аймгийн хүмүүс. Хаа байсан 20 жилийн өмнө Сүхбаатараас Улаанбаатар хотод орж ирсэн. Манай нөхөр бид хоёр Баянзүрх дүүргийн 69-р сургуулийн нэг ангийн хүүхдүүд. Анхны амьдрал маань бүтэлгүйтсэний дараа 2019 оноос хойш бид 2 үерхэж эхэлсэн. Тэгээд 2020 онд нэг гэрт орж, хамтдаа амьдардаг байсан. Хамт амьдардаг байсныг нотлох баримт, камерын бичлэг зөндөө бий.
Талийгаач нөхрийн ээж нь намайг төрөхөөс өмнө хадаг өгнө гэдгээ авга эгчид маань ярьсан байдаг. Гэтэл одоо танихгүй, мэдэхгүй гээд үгүйсгээд яриад байна. Ар гэрийнхэн нь намайг жирэмсэн биш гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр доромжилсон тул Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан.
Хэвлэлийн бага хурал хийсэн дөрвөн хүн холбогдогчоор, би хохирогчоор татагдаад, эрүүгийн хэрэг үүсчихсэн явж байгаа. Нагац ахынх нь эхнэр анх цагдаа шүүх, хэвлэл мэдээлэл гэхгүй. Бид онцгойтой тохирсон гэж ярьсан. Мөн дүү нь намайг нөхрийнхөө одон, медалийг хулгайлаад, ээжийг нь түлхэж унагаад аваад явсан гэж ярьсан. Тэр одон, медалиуд манайд байдаг байсан. Тухайн үед оршуулганд хэрэглэчихээд буцааж өгнө гээд өгөөгүй. Тэгээд би авах гээд ганцаараа очиход олуулаа над руу аяга, таваг шидээд, зодож, нөхрийн маань медалийг хэрэггүй, төмөр хогоо ав гээд шидсэн. Энэ хэрэг бишдэх юм бол би олон нийтийн хэрэгслээр камерын бичлэгийг цацах болно.” гэв.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022