Болоогүй наадмын төлөө 1.6 тэрбумыг З.Нямзул гэх этгээдийн “халаасанд” хийжээ | DAAM.MN

05/01/2022 806

Ковид-19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэд хэдэн удаа бүх нийтийг хамарсан хөл хорио тогтоож, Үндэсний их баяр наадмаа ч тэмдэглээгүй. Гэвч тэмдэглээгүй баяр наадмыг зохион байгуулахдаа байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын дансанд 1,6 тэрбум төгрөг шилжүүлж тансагласан баримт ил болж эхэллээ. Тухайлбал “Улсын баяр наадмын комисс”-оос “Шинэ Үеийн нэгдмэл залуус” НҮТББын дансанд 1.6 тэрбум гаруй төгрөгийг гурван удаагийн гүйлгээгээр шилжүүлжээ.

Тус НҮТББ нь”Ашгийн төлөө бус” байгальд ээлтэй ногоон үйлдвэрлэл, ногоон хөгжлийг дэмжих зорилгот байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлтэй байгууллага юм. Гэвч байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус ТББ-д Үндэсний их баяр наадмын урлагийн тоглолт зохион байгуулахыг даатгаж сонгон шалгаруулалтгүйгээр их хэмжээний мөнгө шилжүүлсэн нь шилэн дансны мэдээллээс ил болж хардлага дагуулж эхэллээ.

Шилэн дансны мэдээлэлд тус ТББ-руу гурван удаа мөнгө шилжүүлсэн байх бөгөөд нийт дүн нь 1.636.9 тэрбум  болж байна. Тухайлбал 2021 оны зургадугаар сард 994 сая, долдугаар сард 400, наймдугаар сард 240,9 сая төгрөгийг тус тус шилжүүлжээ.

“Шинэ Үеийн нэгдмэл залуус” ТББ-ыг П.Дэнсмаа гэх хүн удирддаг. Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, эрх барих этгээд нь З.Нямзул юм.  Тэрбээр Улсын драмын эрдмийн театрын маркетинг олон нийтийн харилцах хэлтсийн менежер байж болзошгүй гэх таамаг ч байгаа талаар хэвлэлүүд мэдээлжээ.  Хамгийн гол нь төсвийн хөрөнгөөр зохион байгуулж буй урлаг соёлын арга хэмжээг байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-д даатгаж их хэмжээний мөнгө төлж буй нь соёл урлагийн салбар ямар ч чадамжгүй болсон гэж харахад хүргэж байна. Эс бөгөөс үүнд ашиг сонирхлын зөрчил байж болзошгүй гэх хардлага төрүүлж байна. Бид энэ талаар эргэн мэдээллэх болно.

Холбоотой мэдээ

АНУ-ын Элчин сайд Майкл Клеческиг Алтан гадас одонгоор шагналаа | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-аас Монгол Улсад суугаа Онц

12/09/2022

Жүжигчин О.Долгор УДЭТ-ын жүжигчин болжээ| DAAM.MN

Дэлгэцийн бүтээлүүдээрээ олонд танигдсан жүжигчин О.Долгор Улсын драмын эрдмийн театрын жүжигчин бол

12/09/2022

Улсын заан Б.Серик Ногооннуур сумын 70 жилийн ойд түрүүлжээ| DAAM.MN

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын түүхт 70 жилийн ойн баяр наадам есдүгээр сарын 10-11-нд буюу өнг

12/09/2022