Дөрөв дэх тунг иргэд сайн дураараа хийлгүүлж болно | DAAM.MN

05/01/2022 294

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Халдварын түвшингийн үед мөрдөх журмыг шинэчилжээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, “2179 хүн хэвтэн эмчлүүлж байна. Омикронтой холбоотойгоор хилийн боомтын тандалтын эрчимжүүлсэн. Арваннэгдүгээр сарын 29-нөөс хойш өнөөдрийг хүртэл 104 онгоц ирсэн. 10544 хүн ирснээс 411 тохиолдол зөөвөрлөгдсөн.

Өмнөд суданаас ирсэн энхийг сахиулагчдын 231-ээс ковид-19 илэрсэн. Арванхоёрдугаар сарын эхэнд генийн дараалал тогтоох аппаратыг суурилуулсан. Одоогийн байдлаар эцэслэгдэж хариу гараагүй.

Иргэдийн 48,2 хувь нь гурав дахь тундаа хамрагджээ. 4,5 сарын хугацаанд хамгаалах чадвар 60-50 хувьд хүрсэн байна. Тэгэхээр хугацаа уртсах тусам хамгаалах чадвар буурч байгаа учир иргэд дөрөв дэх тунг сайн дураар хийлгэх тогтоолын төслийг гаргалаа. Хэрэв иргэн гурван тун хийлгээд өвдсөн бол өвдсөнөөс хойш 21 хоногийн дараа вакцин хийлгэж болно гэсэн журмын дагуу хийлгэнэ. Өнөөдрийн байдлаар Израйл болон Турк улсад дөрөв дэх тунг хийгээд эхэлсэн.

 

 

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022