Хүний амь хөнөөгөөд зугтсан махны үйлдвэрийн манаачийг барьжээ | DAAM.MN

05/01/2022 978

Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс Төв аймгийн Цагдаагийн газартай хамтран хүн амины ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүллээ. Энэ хэргийн талаар ЭЦА-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Нямбадрал мэдээлэл өглөө.

“Энэ оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 20 цаг 58 минутад Төв аймгийн Аргалант сумын хэсгийн төлөөлөгчийн утсанд иргэн А-аас “Манай нөхөр гэртээ ирэхгүй сураггүй алга болчихлоо” гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн. Дуудлагын дагуу эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулахад Аргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг махны үйлдвэрийн байрны орчмоос улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон хувцас олдсоныг иргэн А-д таниулахад сурагггүй алга болсон гэх 55 настай Б-ийн хувцас мөн болох нь тогтоогдсон.

 

Эрэн сурвалжлах ажлыг үргэлжлүүлэхэд махны үйлдвэрийн менежер ажилтай иргэн Б-нь мах хадгалах зоориноос гадны нөлөөтэй нас барсан байдалтай олдсон. Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс Төв аймгийн цагдаагийн газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулж, тус компанийн манаач ажилтай 32 настай иргэн А тухайн хэргийг үйлдээд хэргийн газраас оргон зайлсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул тухайн этгээдийг шуурхай эрэн сурвалжилсан. Ингээд нэгдүгээр сарын 5-ны өдрийн 7 цагт СХД-ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зочид буудлаас баривчилж, саатуулан мөрдөн шалгах ажиллагааг Төв аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн явуулж байна” гэлээ.

 

Эх сурвалж: ЦЕГ

Холбоотой мэдээ

Бусдыг дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлж, шалгаж эхэлээ | DAAM.MN

Бага насны хүүхдийг дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлж, мөрдөн шалгаж байна. Тодруулбал, Энэ оны дөр

04/05/2022

Мэргэжилтнээ хүчирхийлсэн даргад шүүхээс хоёр жилийн хорих ял оноожээ | DAAM.MN

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Эрсдэлийн

04/05/2022

Өвчтэй хүүхдийн зураг ашиглан хандив цуглуулан залилан хийсэн иргэнд ял оноолоо | DAAM.MN

Баянгол дүүргийн прокурорын газраас олон нийтийн сүлжээнд хуурамч зар түгээж нийт 500 иргэнийг залил

04/05/2022