2023 онд Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамыг дуусгана | DAAM.MN

05/01/2022 233

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар-Дархан-Уул аймаг чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын явцыг сонсож, танилцжээ. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий авто зам болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэрийг гаргаад байсан.  Улмаар тус чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгох шийдвэрийн хэрэгжилтийг одоо байгаа авто замыг ашиглан, нэмж  хоёр эгнээ авто зам барих техникийн шийдлийг тодорхойлсон.

Харин өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар төслийг урагшлуулах, гүйцэтгэж дуусгах талаар хэлэлцэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг чиглэл өглөө. Үүнд УБ-Дархан чиглэлийн автозамын төслийг 2023 оны 10-р сараас хэтрүүлэхгүй дуусгахыг даалгалаа.  Энэ төслийн хүрээнд шинэ ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд ажлын хэсгийг ЗТХ-ийн сайд Халтараар удирдуулан зохион байгуулахаар боллоо.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022