Гэмгүй иргэнд эрүү шүүлт тулган, ялласан мөрдөгч нарыг торгожээ | DAAM.MN

06/01/2022 565
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн мөрдөгчөөр ажиллаж байсан Д.Чинбат, Д.Батцэнгэл, Г.Гандалай нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/ мөн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /эрүү шүүлт тулгах/ хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны нэгдүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Д.Чинбат, Д.Батцэнгэл, Г.Гандалай нарыг ЭХТА-ийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрийг 10.000.000 / арван сая/ төгрөгийн торгох ялаар,
шүүгдэгч Д.Чинбат, Д.Батцэнгэл, Г.Гандалай нарыг ЭХТА-ийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Гандалайг 7.500.000 төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Д.Чинбат, Д.Батцэнгэл нарт тус бүрт нь 6.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч Г.Гандалайг нийт 17.500.000 төгрөгөөр, Д.Чинбат, Д.Батцэнгэл нарыг нийт 16.500.000 торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэлээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022