Казахстанд амьдардаг иргэдэд одоогоор аюул учраагүй | DAAM.MN

06/01/2022 390

Казахстан Улсын Засгийн газар 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн шингэрүүлсэн хийн үнийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасантай холбогдуулан эсэргүүцлийн жагсаал Мангистау мужийн Жанаозен болон Актау хотуудад энэ сарын 2-ны өдөр гарч, Алматы, Нур-Султан зэрэг хотуудад тэлж, улмаар шаардлага нь зөвхөн хийн үнийн асуудал бус, эрх баригчдын үйл ажиллагааг шүүмжилсэн хэлбэрт шилжээд байгаа билээ.

Үүнтэй холбоотой Консулын газрын шуурхай утсанд одоогоор нэг ч Монгол иргэн холбогдсон тохиолдол байхгүй ба үймээний улмаас эрүүл мэнд, бие махбодод хохирол учирсан тохиодол одоогоор байхгүй байна. Монгол иргэдийг жагсаал цуглаан болж байгаа газруудаар явахгүй байх. Мөн нөхцөл байдалтай холбоотой яаралтай туслалцаа, зөвлөгөө авах бол Нур Султан дахь ЭСЯ-ны +77172266773,+77055840628, +77051395535 болон Консулын газрын 83042222 дугаарын шуурхай утсаар холбогдох боломжтой.

Манай улсаас нийт 4028 иргэн Казахстан улсад ажиллаж, амьдарч байна. Үүнээс

  • 1383 хүн хууль ёсны дагуу
  • 1600 хүн хууль бусаар оршин сууж
  • 1045 оюутан сурч байгаа

Мөн давхар иргэншилтэй байж болзошгүй 500 гаруй хүн байна гэсэн тооцоолол бий.

Эх сурвалж: ГХЯ

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022