“Дархан бэр өргөмжлөл олгох” шийдвэрээ хүчингүй болгохыг Жендерийн үндэсний хороо анхааруулжээ | DAAM.MN

06/01/2022 637

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор “Дархан бэр” тэмдэг олгох тухай журмыг шинэчлэн баталсан байна. Тодруулбал, “Анх бэр болж очсон айлдаа гурваас дээш хүү дараалан төрүүлж өсгөсөн бөгөөд бага хүү нь нэг нас хүрсэн байх. Мөн охин төрүүлсэн бол тооцохгүй” гэж шаарджээ. Тус сумын ИТХ-аас гаргасан журмыг иргэд шүүмжилж,  “Хүний эрх зөрчсөн, хүйсээр ялгаварлан гадуурхсан” хэмээж байгаа юм.

Тэгвэл энэ асуудлын хүрээнд Жендерийн үндэсний хорооноос тус шийдвэрийг хүчингүй болгохыг анхааруулж мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд, “Дархан бэр” арга хэмжээ нь Монгол улсын хууль зөрчиж байна. Аймаг, сум дүүрэгт зохион байгуулагдаж байгаа “Дархан бэр”, “Уран бэр” өргөмжлөх зэрэг хүйсэд суурилсан алагчлалын агуулга, нөлөөлөл бүхий санаачлага, арга хэмжээг төрийн бүх шатны байгууллага зохион байгууулах, биечлэн болон төлөөлөн оролцох, төсвийн санхүүжилтийг бүрэн болон хэсэгчлэх зэргээр аливаа байдлаар санаачлах, хамтрах, дэмжихээс татгалзах, энэ хүрээнд холбогдох хяналтыг тавьж ажиллах, түүнчлэн нийт байгууллага, иргэдийн зүгээс ийм төрлийн арга хэмжээ зохион байгуулахыг таслан зогсоох гэж заасны дагуу Жендерийн үндэсний хорооноос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-ын зөвлөлийг энэхүү үйлдлээ таслан зогсоохыг анхааруулж байна” гэжээ.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022