Коронавирусийн халдвартай зэрэгцэн томуугийн дэгдэлт гарах эрсдэл өндөр байна | DAAM.MN

06/01/2022 384

Өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс томуу, томуу төст өвчний дэгдэлтийн талаар мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлаач их эмч Ч.Уртнасан “Сүүлийн хоёр жил томуугийн өвчлөл улирал хоорондын түвшинд байсан. Гэвч 2021 оны наймдугаар сараас дэлхий дахинд улирлын томуугийн үүсгэгчүүд орчилд орж өвчлөл нэмэгдсэн.

Манай оронд 2021 оны 11 сараас өвчлөл нэмэгдсэж, Улсын хэмжээнд улирлын томуугийн идэвхжлийн түвшинд байна. Харин орон нутагт өвчлөл нэмэгдэж дэгдэлтийн хэмжээнд хүрэх эрсдэлтэй байна. Томуугийн дэгдэлт коронавирусийн халдвартай зэрэгцээд гараад ирвэл бид бага насны хүүхдүүдээ илүү их анхаарах шаарлагатай болно.

Орчилд байгаа вирусууд нь тав хүртэлх насны хүүхдэд хүндрэл нас баралт учруулах эрсдэлтэй байдаг.  Мөн эрүүл мэндийн байгууллагын зүгээс хүүхдийн орны хүрэлцээ, ачаалал нэмэгдсэн тохиолдол авах арга хэмжээ зэрэг шаардлагатай ажлуудыг хийж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд нийгмийн арга хэмжээ амьсгалын замын өвчлөлд яаж нөлөөлдөг вэ гэдгийг харсан. Тогтмол маскаа зүүж, гараа угааж, хүн хоорондын зай барснаар коронавирусээс сэргийлэхээс гадна амьсгалын замын бусад өвчлөлийг бууруулж чадсан. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ мөрдсөөр байх шаарлагатай. Ингэснээр эмнэлгийн орны ачаалал нэмэгдэж, коридорт хүүхэд авах нөхцөл байдалд хүрэхгүй байх боломжтой. Насанд хүрэгчид гэртээ байгаа хүүхдүүддээ элдэв ханиад томуу тээж очоод байдаг. Иймээс аав, ээжүүд халдвар хамгааллын дэглэмээ баримтлах хэрэгтэй байна. Томуу болон коронавирусийн халдвар нь амьсгалын замын халдвар учраас илрэх шинж тэмдэг нь нэг.

Томуугийн үед огцом өндөр халуурах, бие арзайх, бөөлжих, үе мөч өвдөх шинж тэмдэг илэрдэг. Бага насны хүүхэд түлхүү өвчилдөг. Түүнчлэн хамгийн их орчилд багаа хоруу чанар өндөртэй вирус нь амьсгалын замын синстал вирус байна. Энэ вирус нь хоёр хүртлэх насны хүүхдэд маш их хүндрэл үзүүлдэг. Бронхит хэлбэрээр явагддаг. Хүндэрч үгдэрдэг. Түүнчлэн түвэнх гэмтээж, хоолоо өвтгөдөг төрлийн вирус ч их байна. Харин рено, аденовирус нь хамрын шуухнаа хэлбэрээр илэрдэг онцлогтой” гэв.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022