С.Энхболд: Монголд Омикрон хувилбар орж ирэх эсэх нь цаг хугацааны асуудал | DAAM.MN

06/01/2022 368

Манайд бүртгэгдсэн халдварын тохиолдлуудаас омикрон хувилбарыг тодорхойлохоор 100 гаруй сорьцыг Япон улс руу илгээн, хариу хүлээж байгаа талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ.

Тэрээр “Манай улсад омикроныг тодорхойлдог аппаратыг суурилуулж, өнгөрсөн сарын 20-доос шинжилгээ хийж эхэлсэн. Одоогоор шинжилгээний хариунууд эцэслэгдэж гараагүй байгаа ба тодорхой үе шаттай байдаг. Сэжигтэй тохиолдлууд гарсан ч эцсийн дүгнэлт гараагүй байна. Эхний ээлжид энхийг сахиулагч, бусад гээд 16 сорьцыг шалгаж байгаа болон 100 сорьцыг Япон улс руу явуулсан. Сорьцыг аппаратаар шинжлэхэд багагүй цаг хугацаа шаарддаг ба 14-21 хоног зарцуулдаг.

Омикрон хувилбар орж ирэх эсэх нь цаг хугацааны асуудал, тиймээс орж ирлээ гэхэд айж сандахгүй байх хэрэгтэй. Делта хувилбарын вирус илүүтэй уушги руугаа орж хатгаа болон хүндэрдэг байсан бол Омикрон хувилбар амьсгалын дээд замыг хүндрүүлж байна. Бид аль болох хөл хорио тавихгүйг эрмэлзсээр ирсэн ба гурав дахь давлагааг вакцины тусламжтайгаар давсан.

2021 оны 12-р сарын 20-ны нислэгээр Лондонд очсон монгол хүн Монголоос шууд тэнд очсон гэсэн баталгаагүй буюу дамжин өнгөрөх нислэгийн үеэр халдвар авсан байхыг үгүйсгэхгүй. Энэхүү хувилбар 2,5 өдрийн нууц үетэй байдаг. БНСУ-д байгаа хүн нь тэнд амьдардаг бөгөөд тусгаарлалтад байгаа гэсэн”

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022