ЭМЯ: Гадаадад зорчсон хоёр иргэнээс омикрон илэрсэн гэдэг мэдээлэл “худал” | DAAM.MN

06/01/2022 464

Гадаадад зорчсон хоёр иргэнээс омикрон вирус илэрсэн талаарх мэдээлэл гараад байгаа билээ. Тэгвэл энэхүү мэдээлэл ташаа болохыг ЭМЯ-наас мэдээллээ.

Тэд мэдэгдэлдээ “Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу Монгол Улсаас гадаад улсад зорчсон иргэдээс Ковид-19-ийн халдвар илэрвэл ХӨСҮТ рүү мэдээлэгддэг ба 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ний өдөр л хамгийн сүүлд гадаадад зорчсон Монгол иргэн эерэг гарсан мэдээлэл ирсэн.

Тэрхүү иргэнд ямар хувилбар илэрсэн талаарх гены дараалал тогтоох шинжилгээ хийгдэж байгааг мэдээлсэн байна. Монгол хоёр иргэн гадаадад зорчиж тэднээс Омикрон илэрсэн гэсэн мэдээлэл ташаа болохыг үүгээр хүргэж байна” гэжээ.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022