Б.Жавхлан, Л.Энх-Амгалан шинэ яамыг түр хариуцан ажиллана | DAAM.MN

06/01/2022 233

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Эдийн засаг, хөгжлийн яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны бүтцийг баталлаа.

Тодруулбал Сангийн сайд Б.Жавхлан Эдийн засгийн хөгжлийн яамыг, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг түр хугацаагаар хариуцахаар болжээ. Түүнчлэн Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Х.Батжаргалыг томилсон байна. Тэрбээр өмнө нь Үндэсний хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан юм.

Харин Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Болор-Эрдэнийг томилжээ. Түүний хувьд Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын даргаар ажиллаж байсан.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын тохируулагч агентлаг болох Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний хөгжлийн газрыг тус тус татан буулгалаа.

Холбоотой мэдээ

ХХН-ын сайд Д.Сарангэрэл: Нийгмийн даатгалын шинэчлэлийг бид маш олон жил ярьж байгаа ч өнөөдрийн байдлаар тодорхой үр дүн гарчихсан зүйл алга| DAAM.MN

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нийгмийн даатгалын шинэчлэл хий

12/09/2022

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Авто замыг өргөтгөж, дугаарын хязгаарлалт хийх бус оновчтой шийдвэр гарга |DAAM.MN

Мухар гудамжинд буй нийслэлийнхэнд түгжрэлгүй өдөр гэж үгүй. Аргаа барсан удирдлагууд нь тэгш сондго

12/09/2022

АНУ-ын Элчин сайд Майкл Клеческиг Алтан гадас одонгоор шагналаа | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-аас Монгол Улсад суугаа Онц

12/09/2022