ДЭМБ аминд халтай “омикрон” хувилбарыг хөнгөн гэж тодорхойлохгүй байхыг анхааруулав | DAAM.MN

07/01/2022 931
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ “омикрон” хувилбарын улмаас нас барсан тохиолдол дэлхий даяар бүртгэгдээд байгаа тул хөнгөн гэж тодорхойлохгүй байхыг анхааруулжээ.
“Омикрон”-ыг өмнөх хувилбаруудтай харьцуулахад хүмүүсийг хүндээр өвчлүүлэх магадлал байгааг сүүлийн үеийн судалгаанууд харуулаад байгаа юм.
Гэхдээ хүмүүс олноороо халдвар авах нь эрүүл мэндийн тогтолцооны ачааллыг ихээх нэмэгдүүлнэ гэдгийг ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус анхааруулсан байна.
Даваа гарагт АНУ-ын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд улсын хэмжээнд сүүлийн 24 цагт “COVID-19” халдварын нэг сая гаруй тохиолдол илэрснийг мэдэгдсэн юм.
ДЭМБ-ын мэдээллээр, өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 71 хувиар, Америкт 100 хувиар өсжээ. Түүнээс хүндээр өвчилсөн тохиолдлуудын 90 хувь нь вакцинд хамрагдаагүй байжээ.
“Хэдийгээр “омикрон” хувилбарыг “дельта”-тай харьцуулахад хүндээр өвчлүүлэх магадлал бага, ялангуяа вакцинд хамрагдсан хүмүүсийн хувьд ийм байдал ажиглагдаж байгаа ч энэ нь хөнгөн гэж үзэх шалтгаан болохгүй” гэж Т.Гебрейесус пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Тэрбээр үргэлжлүүлэн, “Учир нь “омикрон” өмнөх хувилбаруудын нэгэн адил хүмүүсийг эмнэлэгт хэвтэх, улмаар нас барахад хүргэж байна. Үнэн хэрэгтээ халдварын цунами өргөн хүрээг хамран хурдацтай тархаж байгаа бөгөөд энэ нь дэлхийн эрүүл мэндийн тогтолцооны ачааллыг нэмэгдүүлж байна” гэжээ.
“Омикрон” хувилбар нь халдварлах чадвар өндөр бөгөөд вакцинд бүрэн хамрагдсан хүмүүс ч халдварлаж байгаа юм. Гэхдээ вакцинууд хүндээр өвчлөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс хамгаалж байгаа тул чухал ач холбогдолтой хэвээр байна.
Пүрэв гарагт Их Британид 179 756 хүнээс халдвар илэрч, 231 хүн халдвараар нас баржээ. Үүний зэрэгцээ олон эмнэлэг халдварын улмаас ажилтнууд хомсдож, ачаалал нэмэгдэж байгаа тул үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл учирч болзошгүй байгааг анхааруулсан байна.
Мөн энэ долоо хоногт Францын Эрүүл мэндийн сайд Оливье Веран нэгдүгээр сард эмнэлгүүд хүндхэн нөхцөл байдлыг даван туулах төлөвтэй байгааг анхааруулжээ. Тодруулбал, “дельта” хувилбар эрчимт эмчилгээний тасгийн ачааллыг нэмэгдүүлээд байгаа энэ үед “омикрон”-оор халдварласан өвчтөнүүд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх нь нэмэгдэж байна. Улсын хэмжээнд пүрэв гарагт 261 мянга гаруй тохиолдол илэрчээ.
Эх сурвалж: Монцамэ 

Холбоотой мэдээ

Оросын хакерууд Япон руу халдлага үйлдсээр байна | DAAM.MN

Япон улс Оросын түрэмгийллийн эсрэг Украиныг дэмжсэн байр суурьтай байна. Тиймээс Оросын хакерууд Яп

12/09/2022

Хятадад хамгийн халуун зун болжээ | DAAM.MN

Хятад улсад энэ жил цаг уурын мэдээллийг бүрэн эмхэтгэн хөтөлж эхэлсэн 1961 оноос хойших хамгийн хал

12/09/2022

Ойн түймэр агаарын бохирдлыг улам ихэсгэж байна | DAAM.MN

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн хэт халж, ойн түймэр дэгдэж байгаа нь бидний амьсгалж буй агаарын ча

12/09/2022