Хотын стандартуудыг боловсруулж батлуулах ажлын хэсэг хуралдлаа | DAAM.MN

07/01/2022 359

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдралын орчин, хэрэглэх бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын шаардлагыг хангахад чиглэсэн хотын стандартыг боловсруулан батлуулж хэрэгжүүлэх ёстой. Дээрх хуулийг хэрэгжүүлэхийн тулд Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1033 дугаар захирамжаар Ажлын хэсэг байгуулагдаж хотын стандартыг боловсруулж батлуулахаар ажиллаж байна. Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва ахлан ажиллаж байгаа юм.

Өнөөдөр тус Ажлын хэсэг хуралдаж Хотын стандарт, хяналтын газраас 2020-2021 онд судлан боловсруулсан хотын стандартын 97 төрлийн баримт бичгийн төслийг хэлэлцэж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцлээ. Нийслэлийн иргэдийн ажил, амьдралд нэн шаардлагатай хотын стандартуудыг 2022 оны эхний улиралд багтаан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн барьж батлуулах юм. Цаашид хотын стандартыг боловсруулах, хянан хэлэлцэх үүрэг бүхий “Хотын стандартын зөвлөл”-үүдийг мэргэжлийн салбар, чиглэл бүрээр байгуулан ажиллуулах нийтлэг дүрмийн төслийг боловсруулаад байна.

Нийслэлийн хөгжлийн гол шалгуур үзүүлэлтийн нэг болсон хотын стандартыг бий болгож мөрдүүлснээр жижиг дунд бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадвар нэмэгдэхийн зэрэгцээ хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалахад чухал үр нөлөөтэй гэж үзэж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022