“Сурагчдын хоцрогдлыг нөхөхөд 373 тэрбум төгрөг шаардлагатай“ | DAAM.MN

07/01/2022 402

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийж байна.

Тэрбээр “Манай улсын хувьд хоёр жилийн хугацааны хичээл, сургалтын агуулгын алдагдлыг нэг жилд бүрэн арилгах боломжгүй бөгөөд олон улсад тооцож байгаа аргачлалаар тухайн нэг сурагчийн хувьд дор хаяж 1-1.5 жилд судлах агуулгыг бүрэн судалж чадаагүй, сурлагын хоцрогдолд орсон байж болзошгүй гэсэн тооцоог салбарын яамнаас хийсэн.

Сургуулийн орчинд хүүхдийг аюулгүй байлгах, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, нийгмийн халамж үйлчилгээ зогссоны улмаас хүүхэд гэр бүлийн орчинд хүчирхийлүүлэх явдал нэмэгдсэн байна. 2021 оны арваннэгдүгээр сарын байдлаар гэмт хэргийн улмаас 1,223 хүүхэд хохирч, 75 хүүхэд нас барж, 494 хүүхэд гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9,9 хувиар өссөн үзүүлэлт юм.

Иймд энэ жилээс эхлэн ЕБС-д боловсролын сэтгэл зүйч ажиллуулж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар 150 сургуульд мэргэшсэн сэтгэл зүйч ажиллаж байна. Цаашид ерөнхий боловсролын бүх сургуульд сэтгэл зүйч ажиллуулахаар бэлтгэл ажлуудыг хангаж байна.

Танхимын сургалтын зайн сургалт бүрэн орлож чадахгүй, сурагчдын тухайн ангид эзэмших ёстой мэдлэг чадварт тодорхой алдагдал үүссэн болохыг саяхан хийсэн судалгааны үр дүн харуулж байна.

ЕБС-ийн сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх цогц төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхийг БШУ-ны сайдад даалгасан. Хоцрогдлыг нөхөх арга хэмжээг эргэх холбоо, нөхөх, тогтворжуулах гэсэн гурван үе шаттайгаар 2021-2023 онд хэрэгжүүлнэ. Энэ арга хэмжээг хэрэгжүүлэхэд 373 тэрбум төгрөг шаардагдах тооцоотой байгаа” гэлээ.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022