Хорио цээрийн үед гэрээсээ гаралгүй видео тоглоом тоглохыг уриалжээ | ДААМ.МН

31/03/2020 345

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/ДЭМБ/-аас дэлхий нийтэд covid-19 өвчний тархалтын үеэр гэртээ байж өөрсдийгөө хамгаалахыг уриалж байгаа билээ. Энэ удаад тус байгууллага сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж буй видео тоглоомыг ашиглан, улмаар гэртээ тоглохыг уриалжээ.

ДЭМБ-ын АНУ-ын төлөөлөгч Рай Чемберс “Видео тоглоомын салбарынхан covid-19 цар тахлыг үгүй хийхэд шат дараалсан арга хэмжээ авч туслаж байгаад би талархмаар байна. #PlayApartTogether хэмээх энэхүү кампанит ажил маань илүү олон хүний амийг аварч, эрүүл энх байхыг уриалж, үүсээд буй муруйг тэгшилнэ гэдэгт бид найдаж байна” хэмээжээ.

ДЭМБ Activision Blizzard, Riot Games зэрэг дэлхийн томоохон видео тоглоомын үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж эхэлсэн байна.

Энэхүү аяны эхний арван өдрийн дотор Call of Duty: Warzone видео тоглоомыг нийт дэлхий даяар 30 сая гаруй хүн тоглосон бол өнгөрөгч амралтын өдрүүдэд Steam видео тоглоомын платформ дээр нийт 23 сая гаруй тоглогч бүртгэгдэж, тус платформ дээд амжилт тогтоожээ.

Холбоотой мэдээ

Нэгэн зууны түүхийг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ | DAAM.MN

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. 1921 оны

26/10/2021

Дөрвөн аймагт хээрийн түймэр гарчээ | DAAM.MN

Өчигдөр буюу аравдугаар сарын 25-нд дөрвөн аймгийн дөрвөн суманд хээрийн түймэр гарчээ.  Тодруулб

26/10/2021

УГТЭ хүүхдийн бүх төрлийн зүрх, судасны мэс заслыг ЭМД-аар үнэ төлбөргүйгээр хийж байна | DAAM.MN

Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Хүүхдийн зүрх судасны мэс заслын баг нь хүүхдийн зүрх судасны мэс за

26/10/2021