Замын-Үүдэд өнөөдрөөс эхлэн “мэргэжлийн“ жолооч нар тээвэр хийнэ | DAAM.MN

11/01/2022 520

Хууль зүйн Сайд Х.Нямбаатар:  Цагдаа, хилийн цэрэг, онцгой байдлын ахлагч болон түүнээс дээш цолтой мэргэжлийн жолооч нарыг зохион байгуулалтад оруулж хилийн 0 цэгээс ачаа, бараа тээвэрлэх туршилтын үйл ажиллагааг өнөөдрөөс эхлүүлэх талаар мэдээлсэн.

Тэрбээр “БНХАУ-ын Эрээн хотын гаалийн хашаанд Таньжин болон бусад газраас манай улс руу импортлогдох гэж байгаа бараа, чингэлэг төвлөрч байгаа. Эрээний гаалийн хашаанаас “Сино транс” гэдэг компани дотооддоо тээвэр хийх эрх авсан юм билээ. “Сино транс” нь ачаа барааг хилийн 0 цэг дээр авчирч өгнө. Тэр цэг дээрээс манай 7,000 орчим жолооч татаж авъя гэж байгаа. Хятадын тал нэг зүйл хэлж байна. Тэд “Танайх 7,000 жолоочийнхоо халдвар хамгааллын дэглэмийг сахиулж чадах юм бол манайх Эрээнээс хилийн 0 цэг хүртэлх тээвэрлэлт хийе” гэсэн. Энэ ямар ч боломжгүй.

Тэгэхээр Засгийн газар тусгай чиг үүрэг гүйцэтгэдэг байгууллагуудын жолооч нараар хилийн 0 цэгээс дотогш Замын-Үүдэд хүргүүлье. Түүний дараа Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл үнэ ханшаараа уралдаж, тээврээ зөө гэж байгаа юм. Энэ бол Засгийн Газар асуудлыг шийдвэрлэхийн төлөө хийж байгаа алхам гэж үзэж байгаа. Энэ ажлыг маргаашаас эхлүүлнэ.

 

100 цэргийн алба хаагч гэж яриад байгаа. Бид хил дээрээ цэрэг армиа аваачиж болохгүй дүрэм журамтай. Тиймээс энэ нэршил олон улсын түвшинд буруу ойлголт төрүүлнэ. Ачаа тээвэр зөөхөд цагдаа, хилийн цэрэг, онцгой байдлын ахлагчаас дээш цолтой мэргэжлийн жолооч нарыг зохион байгуулалтад оруулж ажиллуулна” гэлээ.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022