Р.Эмүжин: Тэр нэг залуухан түшмэл утаагүй түлш хэмээх томоос том төслийн бүх зорилгыг бүрэн тоочоод үгүйсгэчихлээ шүү дээ | DAAM.MN

11/01/2022 697
Яруу найрагч, зохиолч Р.Эмүжин өөрийн цахим хуудаснаа:
Зорилгоо үгүйсгэв…
Зуух хуучирч муудсан, хямдхан, хэт ихээр түлж байгаа гэсэн гурван шалтгааныг бамбагар цагаан хуруунуудаа оролцуулж байгаад ээлж дараалан тооччихсон шүү дээ, тэр нэг залуухан түшмэл. Сайн муу, сайхан муухай зуухны хэрүүл угаасаа арваад жил үргэлжилж байгаа. Хямдхан утаагүй түлшээр хангана гэсэн нь энэ төслийн анхны зорилго. Их, бага түлэхийг бол иргэд биш, цаг агаарын байдал, жавар салхи, зуух пийшингийнх нь халалтыг тэсвэрлэх чанар мэддэг байж таарна. Хэт их түлбэл муухан пийшин хайлна биз дээ, коксжсон нүүрсний илч гэдэг их өөр. Ингээд эргээд харсан чинь төрөөс хэрэгжүүлж эхэлсэн, эхний хоёр жил амжилттай урагшилсан сайжруулсан түлш зорилгоосоо хазайгаад зовлон болчихсон гэсэн үг үү? Тэр нэг залуухан түшмэл утаагүй түлш хэмээх томоос том төслийн бүх зорилгыг бүрэн тоочоод үгүйсгэчихлээ шүү дээ. Нэгэнт зорилгоо биелүүлж чадахгүй байгаа юм чинь энэ төслөө буцаан татах уу, эсвэл хуучин байдалдаа ухрах уу? Утаагүй түлш түлсэн ч утаатай, нүүрсээ түлсэн ч утаатай л байх юм бол энэ төслийн хэрэг байна уу? Цаашдаа зуух түлшний хэрүүлтэйгээ л өвөлжөөд байх юм уу? Шат ахиж, алхам урагшлах арга байна уу? Дахиад зуухны шахаа эхлэх үү? Дарга нар тойрч зогсоод гайхамшгийг үзүүлэх юм уу? Яагаад, юу нь болохгүй байгааг ил тод ярилцаад шийдлээ олж болдоггүй юм уу? Зарим орц жор нь дутаад, бүтэц нь өөрчлөгдсөн бол учир явдлаа үнэнээр нь хэлэлцэж болох уу? Юм л бол ард түмний буруу…юугаа нууж хаагаад юу яриад байгааг нь ойлгочихмоор л байна шүү. Бүх айл зуухаа сольсны дараа утаа уугисаар л байвал эзэгтэйн буруу юу, гэрийн эзний буруу болох уу? Хөөрхий тэр түлшийг өмгөөлөх гээд хүнээ, хөөтэй зуухтай нь буруутгаад байх юм, тэгээд бид нар зуухтайгаа, өвөлтэйгээ хамт хаашаа далд орох уу?

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022