Малчдаа төлөөлнө гээд “Оюутолгой” ХХК-аас тендер авсан дарга нар | ДААМ.МН

11/01/2022 607

Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчин иргэд тухайн бүс нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг Оюутолгой ХХК-нд малчидтай хийсэн гэрэгээгээ хэрэгжүүлэхийг шаардаж тайван жагсаал хийж эхэлсэн. Учир нь Оюутолгой компани гэрээгээр баталгаажуулж тохирсон ажлаа хийгээгүй, орон нутгийн иргэд цаашид тухайн бүс нутагт мал маллаж амьдрахад хүндрэлтэй болж малчид хохирсоор байгаа учраас ийнхүү жагсаал цуглаан зохион байгуулах дээрээ тулаад байгаагаа учирлаж байна.

Мөн малчидтай болон орон нутгийн төр захиргааны байгууллагуудтай хийсэн гэрээнийхээ дагуу Ханбогд сумын иргэдийг ажилд авдаггүй, үүнийгээ тайлбарлахдаа нутгийн иргэдийг мэдлэг мэргэжилгүй гэх мэтээр доромижлж тавалсаар иржээ.

Хамгийн хачирхалтай нь тус компанийн энэхүү хариуцлагагүй үйлдэлд хяналт тавьж, иргэдийнхээ өмнөөх ажиллах учиртай орон нутгийн удирдлагууд нь бүгд Оюутолгой ХХК-тай өөрийн хувийн бизнесээр холбогдож, амаа үдүүлэн нутгийн иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах бу өөрсдийн хувийн эрх ашгаа хамгаалсаар өнөөг хүрсэн гэдгийг нутгийн иргэд хэлж байна.

Тухайлбал гэрээс нь 12 кг алт гарч, хуулийн байгууллагад шалгуулах болсон Ханбогд сумын засаг дарга Х.Нэхийт л гэхэд 2011 оноос ОюуТолгой төслийн үйлдвэрийн усан хангамжийн барилгын ажил гүйцэтгэгч  “JDCC” ХХК-ийн БНХАУ-аас ажилтан нийлүүлдэг компанийн захиралаар ажллаж байсан. Мөн түүний хамаарал бүхий “Ханбогд тээвэр ложистик” ХХК нь “Оюутолгой” ХХК-ийн баяжмалыг БНХАУ-руу тээвэрлэх гэрээтэй хамтран ажилладаг байгуулага юм.

Мөн Ханбогд сумын ИТХ-ын төлөөлөгч Хашбаатар нь Өгөөмөр Гавилууд” ХХК-ийн Ерөнхий захиралаад ажилладаг бөгөөд Оюутолгой ХХК-тай “Ажиллах хүн, мэргэжилтэн” нийлүүлэх гэрээтэй хамтран ажилладаг байна.

Энэ мэтээр Ханбогд сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчдийн хамаарал бүхий аж ахуй нэгжүүдийн дэийлэнх нь Оюутолгой ХХК-тай хамтран ажиллаж тус компаиад тендер, ажил авч байгаа нь ашиг сонирхлын маш том зөрчлийг харуулж байна гэж нутгийн иргэд үзэж байна.

 

No description available.

Холбоотой мэдээ

“БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И наймдугаар сард айлчлах үеэр Эрдэнэбүрэнгийн УЦС-ын хөрөнгө оруулалт шийдэгдэнэ” | Даам.мн

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 16-нд Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд ажиллаж, тус сумын нэг

20/07/2022

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022