0-3 настай хүүхдийн цогц хөгжлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ | DAAM.MN

11/01/2022 348
Эваристе Коуасси-Комлан нь 2021 оны 11-р сард Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байна.
2 хүн болон костюм гэх мэтийн зураг байж болно
НҮБ-ын Хүүхдийн сангийн 2017-2022 онд улс орнуудад хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд дуусч үр дүнгээ дүгнэн, цэгнэж байна. 2022-2027 он хүртэлх ирэх 5 жилийн хугацаанд улс орнуудад хэрэгжүүлэх төслүүдээ төлөвлөж байгаа цаг үед боловсролын салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцож байгаад баяртай байгаагаа уулзалтын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан илэрхийлээд, хамтран ажиллах хэд хэдэн санал дэвшүүллээ.
Үүнд:
0-3 настай хүүхдийн цогц хөгжлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
Боловсролын салбарын цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд тулгамдсан асуудал болох сургууль, цэцэрлэгүүдийн цахилгаан эрчим хүч, интернетийн холболтыг шийдвэрлэхэд GIGA төсөл дээр хамтарч ажиллах
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон үндэсний цөөнхийн хүүхэд бүрийг тэгш хамран сургах гэсэн 3 чухал асуудалд хамтран ажиллахыг Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгчөөс хүслээ.
НҮБ-ын Хүүхдийн сан нь өнгөрсөн 5 жилийн хугацаанд Боловсролын салбарт 12 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.

Холбоотой мэдээ

Орон нутгийн сурагчид ур чадварын төсөлд хамрагдаж байна | DAAM.MN

“Хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөл 2019 онд эхэлж 5 аймгийн 25 сум

05/05/2022

“ЭРАСМУС ПЛАС” хөтөлбөрийг мэргэшлүүлэх хүсэлтийг европын холбоонд гаргалаа | DAAM.MN

Европын холбооноос Монгол улсад суугаа элчин сайд бөгөөд төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель

04/05/2022

Тайланд улсад тэтгэлэгтэй суралцуулах хөтөлбөрийг бий болгоход талууд хамтран ажиллана | DAAM.MN

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Тайландын Хаант Улсаас Монгол Улсад хавсран суу

27/04/2022