ҮЙЛ ЯВДАЛ: “Хөх Монгол” бүлгэм, “Даяар Монгол” хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ | DAAM.MN

12/01/2022 127

Өнөөдөр буюу 2022.01.12-ны Лхагва гаригт болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

10.00 ЦАГТ

-Сүхбаатарын талбайд “Эрхэм нандин сувд” ТББ-аас Засгийн газарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг, эхэд олгодог тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэх шаардлага хүргүүлнэ. Утас:94088080

-Ашигт малтмал газрын тосны газраас шатахуун импортлогч компаниудын агуулахад хадгалагдаж буй шатахууны чанарыг  шалгаж, шатахууны нөөц бүрдүүлэлтэд хяналт тавина. Утас: 99160069

11.00 ЦАГТ

-“Монгол ньюс” мэдээллийн төвд “Хөх Монгол” бүлгэм, “Даяар Монгол” хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

-Иргэн Г.Хажидмаа АТГ-т өгсөн албан бичгийн хариугаа шаардана.

13.00 ЦАГТ

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилтын зам дагуу байрладаг “Эс пицца, чикен”-д иргэд утаа, тоос тортогны талаар хэвлэлийнхэнд ярилцлага өгнө. Утас: 91998907

14.00 ЦАГТ

С.Зориг агсны хөшөөний дэргэдэх АН-ын байранд тус намаас Ардчилсан Үндсэн хуулийн 30 жилийн ойн талаар мэдээлнэ.

19.00 ЦАГТ

Улаанбаатар дахь “Русский дом”-д Бүх Оросын хамгийн том урлагийн наадам болох “Синяя птица” уралдааны шүүгч Олег Погудины “Ая дуу биднийг холбоно” тоглолт болно.

Төрийн ордонд

09.30 ЦАГТ 

“Их Монгол” танхимд “Үндсэн хууль – 30 жил” эрдэм шинжилгээний хурал  болно.

11.00 ЦАГТ

-“Их эзэн Чингис хаан” танхимд “Үндсэн хууль ба хэвлэн нийтлэх эрх чөлөө – 30 жил” хэлэлцүүлэг болно.

-“Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

14.00 ЦАГТ

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

16.00 ЦАГТ

“Их Монгол” танхимд “Б.Чимидийн нэрэмжит шагнал” гардуулах ёслол болно.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022