Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмыг өөрчилж болох эсэхийг судлах үүрэг өгчээ | DAAM.MN

12/01/2022 175

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаар энэ онд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хэрхэн олгох, хуримтлал үүсгэхтэй холбоотой хууль,  журмыг хэлэлцсэн байна.

Энэ талаарЕрөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллэхдээ “2021 оны арваннэгдүгээр сард Ирээдүйн өв сангийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотой журмын төсөл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдсэн. Өөрөөр хэлбэл, иргэд сар болгон хүсэлт гаргасны үндсэн дээр хүүхдийн мөнгөө авах, эсвэл хадгалах зохицуулалт орж байгаа.

Ерөнхий сайдын зүгээс сар болгон хүсэлт гаргах нь иргэдэд хүндрэл чирэгдэл учруулна. Тиймээс журмыг хуулийн хүрээнд хэрхэн өөрчлөх боломж байгаа судалж танилцуулах чиг үүргийг холболгдох сайд нарт өгсөн” гэх мэдээллийг өглөө.

Холбоотой мэдээ

ХХН-ын сайд Д.Сарангэрэл: Нийгмийн даатгалын шинэчлэлийг бид маш олон жил ярьж байгаа ч өнөөдрийн байдлаар тодорхой үр дүн гарчихсан зүйл алга| DAAM.MN

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нийгмийн даатгалын шинэчлэл хий

12/09/2022

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Авто замыг өргөтгөж, дугаарын хязгаарлалт хийх бус оновчтой шийдвэр гарга |DAAM.MN

Мухар гудамжинд буй нийслэлийнхэнд түгжрэлгүй өдөр гэж үгүй. Аргаа барсан удирдлагууд нь тэгш сондго

12/09/2022

АНУ-ын Элчин сайд Майкл Клеческиг Алтан гадас одонгоор шагналаа | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-аас Монгол Улсад суугаа Онц

12/09/2022