ГОЛ, МӨРӨН, НУУРЫН МӨСНИЙ ЗУЗААН 5-50 СМ НИМГЭН БАЙНА

06/04/2020 755

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацааныхаас 5-50 см нимгэрч  мөс харлах, мөс байрандаа хайлах, усан зах үүсэх, харз гүйх зэрэг үзэгдэл ажиглагдаж  байна.

Цаашид цаг агаарын дулааралтай уялдан гол мөрний мөс хайлж, мөсний нягт багасан хэврэгшинэ.

Иймд том жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьшиж нуудлэх, гуу жалга, далан , шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох, амьтны сэг зэмээр цасны ус дамжин голруу орж ус бохирдуулах өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгуулагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна. 

Мөн гол мөрөн, нууранд мөсний үзэгдэл эрчимшиж, мөсний зузаарлын эрчим буурч мөс өргөгдөн хэврэгшиж байгаа тул мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Иймд:

-Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх,

-Бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх,

-Аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Холбоотой мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Иргэн бүр эх оронч худалдан авагч байхыг  уриаллаа | Даам.мн

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд ү

30/06/2022

Төрийн дуулал, далбаа, сүлдэд алдаа байгаа хэмээн үзэж байна |Даам.мн

“Эх нутаг, хүн зон олноо хамгаалъя” төрийн бус байгууллагаас өнөөдөр хэвлэлийн хурал хийж, төрийн ду

30/06/2022

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голууд үерийн түвшинг 25 сантиметрээр даваад байна |Даам.мн

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 30-ны өдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй

30/06/2022