УОК: Бүх хүмүүсийг авчирч чадахгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй

06/04/2020 598

Улсын Онцгой комиссын  шуурхай штабаас өнөөдөр /2020.04.06/ мэдээлэл хийлээ.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр: “Өнөөдрийн байдлаар 2099 хүн тусгаарлагдах байранд байна. Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэдээс ХӨСҮТ-д 68 иргэн тусгаарлагдсанаас 0-5 насны 9, 6-17 насны 13 хүүхэд, Цэргийн төв эмнэлэгт 15 иргэн тусгаарлагдсанаас 6-17 насны нэг  хүүхэд, Жаргалант сувилалд хоёр  иргэн тусгаарлагдсан, Токио зочид буудалд 138 ажиглалтад байгаагаас 0-5 насны 6, 6-17 насны 16 хүүхэд нийт 273 иргэн байрлаж байна. Тусгаарлалтын байруудад нийт 0-5 насны 69, 6-17 насны 150 хүүхэд байрлаж байна.Өнгөрсөн тав хоногийн дотор 955 хүн тусгаарлах байрнаас гарсан бол өнөөдөр 455 иргэн гарна. Нийт  1410 иргэн гэртээ тусгаарлагдаж байна.  Тусгаарлалтад байгаа хүмүүсийн гэрийн хаяг болон холбогдох мэдээллийг бүртгэж байгаа” гэв

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: “Өнөөдрийн байдлаар гадаадын 45 улсаас 6313 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан байна. ТОДРУУЛБАЛ

  • Эрүүл мэндийн шалтгаантай 84
  • Ахмад настан 271
  • Жирэмсэн 32
  • Орон байргүй болж байгаа гэх шалтгаантай 378
  • Оюутан  811
  • Санхүүгийн нөхцөл хүндэрсэн шалтгаанаар 4,000 орчим иргэн Монгол Улсдаа ирэхээр хүсэлтээ гаргаад байна” гэв. 

Эдгээр хүмүүсийн ихэнх нь санхүүгийн бололцоо тааруу гэх шалтгаанаар эх орондоо ирэх хүсэлт гаргасан байна. УОК-ын гуравдугаар сарын  20-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсад ирэх боломжтой гадаадын иргэнийг тодорхойлж өгсөн. Тухайлбал, дипломат албаны хүмүүс болон гэр бүл, монгол хүнтэй гэр бүл болсон гадаад улсын иргэн ирэх боломжтой юм. Токиогийн онгоцонд дөрвөн гадаад хүүхэд ирсэн. Дөрөвдүгээр сарын 8-нд тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийн шаардлагыг олон нийтэд танилцуулсан.

Жирэмсэн эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настай хүн зэрэг таван үндсэн шалгуур тавьсан. БНСУ-аас эх орондоо ирэх иргэдийг коронавирусийн шинжилгээ зайлшгүй өгөх шаардлага тавьсан. Өмнөх хоёр онгоцоор ирсэн хүмүүс ЭСЯ-нд дараалал үүсгэн, жагсч байсан иргэдийг авчирсан.Иргэд нислэгт багтаж чадахгүй байна гэсэн гомдол гаргаж байна. Маш олон иргэд МИАТ компанид хандаж байна. Бүх хүмүүсийг авчирч чадахгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.

Холбоотой мэдээ

БОЯЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Jtb“ компанийн гүйцэтгэх захирал такаюки фүживаратай уулзлаа | DAAM.MN

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн Япон улсад хийж байгаа албан айлчлал тус у

17/05/2022

Угаартах эрсдэлтэй 146 иргэний аюулгүй байдлыг хангалаа | DAAM.MN

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38, аюулт үзэгдэл, ослын 3 дуудлага бүртгэгдс

17/05/2022

“Онцгойн төгөл”-д 4500 чацаргана тарьж, ургуулна | DAAM.MN

Онцгой байдлын байгууллагаас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 хаврын тариалалтын өдрүү

17/05/2022