Оросын дэлгүүрүүдэд нимбэг, цагаан гааны үнэ хэд дахин нэмэгджээ

07/04/2020 473

Оросын дэлгүүрүүдэд нимбэг болон цагаан гааны үнэ хэд дахин нэмэгдсэн шалтгааныг судалж тогтоох ёстой хэмээн Төрийн Думын Хөдөлмөр, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Ярослав Нилов хэлээд энэ ажлыг Монополийн эсрэг алба, Прокурорын газартай хамтран хийх ёстой гэжээ.

Нимбэг, цагаан гаагаас гадна зөгийн бал, сармисны үнэ мөн нэмэгджээ. Коронавирусын халдвар дэлхий даяар тархаж цар тахлын хэмжээнд хүрсэн. Халдвар авахгүй байх зөвлөмжийн нэг нь биеийн дархлаагаа дэмжих хэрэгтэй гэсэн зөвлөгөөний дагуу хүмүүс дархлааг дэмждэг эдгээр хүнсийг ихээр худалдан авах болжээ.

“Цагаан гааны үнэ бараг 3500 рубль хүрлээ. Нийгмийн сүлжээгээр нимбэг, сармис өндөр үнээр зарна гэсэн зар их явж байна. Эрэлт ихтэй байгааг далимдуулан үнээ өсгөж байна” хэмээн Ярослав Нилов хэллээ.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэн яаралтай нэмнэ | DAAM.MN

“Монгол Улс-Ногоон хөгжил” НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 26 дугаар бага

21/10/2021

“Хакер” Б.Сэмжидмаа 19 саяар витамин ууж биеэ энхрийлжээ | DAAM.MN

Олон удаагийн илт буруу шийдвэр, арга хэмжээ, эрх мэдэлтнүүдийн эдэлж байгаа “дабль стандарт” зэ

21/10/2021

Цэнгээний газар ажиллуулах болсон П.Анужинг АТГ-аас шалгаж эхэлжээ | DAAM.MN

УИХ-ын гишүүн П.Анужинг АТГ-аас эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж э

21/10/2021