У.ХҮРЭЛСҮХ: НДШ-ийн хасалтыг нийтэд нь хамруулах ёстой

07/04/2020 26732

Засгийн газраас ААН-үүд рүү чиглэсэн долоон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан. Үүнд, ААН-үүдийг зургаан сарын хугацаанд 26 хувийн НДШ төлөхгүй байх зохицуулалт багтсан юм.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нэмэлт мэдээлэл өгөх үеэрээ,

Нэгт:Улсын төсвөөс цалин авдаг төрийн албан хаагчид орохгүй. Учир нь тэдний орлого буураагүй.

Хоёрт:Төрийн өмчит ААН-үүд мөн орон нутгийн өмчит ААН-үүд дээрх хөнгөлөлт хамаарахгүй.

Гуравдугаарт: тендер зарлагддаг, одоо ажлаа хийж байгаа компаниуд улсаас мөнгө авч ажлаа хийж байгаа учраас ажиллагсдыг нь НДШ-ээс чөлөөлөхгүй гэж мэдэгдсэн.

Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр /2020.04.06/ УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд оролцох үеэрээ “Вирүсийн тархалтаас үүдэж, эдийн засаг саармагжиж буй үзэгдлийг дайны нөхцөл байдалтай адилтган үз. Одоо л ажил олгогчдоо дэмжихгүй бол улс даяараа улам хор уршгийг урт хугацаанд үүрнэ. Тэгэхээр НДШ-ийн хасалтыг нийтэд нь хамруулах ёстой. Төрийн албан хаагчид, Төрийн өмчит ААН-үүд, тендер зарлагддаг компаниудыг ч бас НДШ чөлөөлтөд оруул гэсэн байна.

Ерөнхий сайдын саналыг бүлгийн хурлаар хэлэлцэж, нэгдсэн шийдвэрт хүрэхээр ярилцлаж байгаа юм.

Холбоотой мэдээ

Зорилтот бүлгийн өрхүүдэд 485 тонн сайжруулсан түлшийг олгожээ | DAAM.MN

  Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд “Таван толгой түлш” ХХК онцгой горим

28/11/2020

Викингүүд буюу тэнгисийг эрхшээсэн дайчдын түүх | DAAM.MN

Нарны чулуу хэмээх нэгэн төрлийн болрыг ашиглан одод үл харагдах үүлтэй тэнгэрт ч үл ажрах чиг

27/11/2020

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ БА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХЭЛСЭН ОНЦЛОХ 13 ЭШЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр (2020.11.27) УИХ-ын чуулганы цахим хуралдаанд

27/11/2020