Б.Янжмаа: Польш улсад халдварын оргил үе дөрөв, тавдугаар сард тохионо гэж тооцоолжээ

07/04/2020 887

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс орнууд COVID-19 халдварын эсрэг ямар арга хэмжээ авч буй талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Испани улсад сүүлийн дөрвөн өдрийн турш халдварын тоо болон нас баралт буурлаа. Харин Италид өнгөрсөн хоногт нас баралт 636 болж, өмнөх өдрөөс 10 гаруй тохиолдлоор нэмэгдсэн. Гэхдээ халдварын тоо буурч байна. Франц улсад халдвар болон нас барагсдын тоо өмнөх өдрөөс 10 хувиар нэмэгдэж, нийт нас баралт 8,000 давлаа. ОХУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын тохиолдол бараг 1,000-аар нэмэгдсэн. ХБНГУ-ын хувьд шинэ халдвар сүүлийн дөрвөн өдөр дараалан буурч байна. Тус улсад нийт өвчлөгсдийн 70 гаруй хувийг 15-50 насныхан эзэлж байна.

Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо нийслэл хотоо оролцуулан нийт долоон мужид нэг сарын хугацаатай онц байдал зарлах бэлтгэл хангаж байгаагаа мэдээллээ. Токио, Осака болон бусад томоохон хотод өвчлөл эрчимтэй газар авч байгаа нь эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлж, эрүүл мэндийн үйлчилгээг хүндрүүлэх эрсдэлтэй тул хүн амын хөдөлгөөнийг хязгаарлахаар уг шийдвэрийг гаргах болсон үндэслэлээ тайлбарлажээ. Онц байдал зарласнаар сургалтын байгууллагууд, үзвэр үйлчилгээний газрууд хүн ихээр цуглах арга хэмжээг цуцлах эрхийг орон нутгийн захиргаанд олгож байгаа юм.

Польш улсад халдварын оргил үе дөрөв, тавдугаар сард тохионо гэж тооцоолсон байна” гэдгийг хэллээ.

Холбоотой мэдээ

БОЯЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Jtb“ компанийн гүйцэтгэх захирал такаюки фүживаратай уулзлаа | DAAM.MN

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн Япон улсад хийж байгаа албан айлчлал тус у

17/05/2022

Угаартах эрсдэлтэй 146 иргэний аюулгүй байдлыг хангалаа | DAAM.MN

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38, аюулт үзэгдэл, ослын 3 дуудлага бүртгэгдс

17/05/2022

“Онцгойн төгөл”-д 4500 чацаргана тарьж, ургуулна | DAAM.MN

Онцгой байдлын байгууллагаас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 хаврын тариалалтын өдрүү

17/05/2022