Авто машины болон тоног төхөөрөмжийн бүх шүүлтүүрийг Монголчууд үйлдвэрлэж байна | ДААМ.МН

07/04/2020 612

“ҮЙЛДВЭРИЙН ГЭРЭЛ” нэвтрүүлгийн энэ удаагийн  дугаарт шүүлтүүр үйлдвэрлэлийн салбартаа анхдагч үндэсний үйлдвэрлэгч ‘’Альфа филтер’’ ХХК оролцож байна.

2013 оноос эхлэн олон улсын стандартын шаардлагыг хангасан түүхий эд материалаар бүх салбарт ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжийн агаарын шүүлтүүр, бүх төрлийн авто машины агаар, тос, түлш, гидрийн шүүлтүүрүүдийг эх орныхоо хэрэглэгчдэд хямд үнээр, чанартай нийлүүлж байна. Тус компанийн хувьд 2019 оны байдлаар монгол улсын дотоодын нийт хэрэгцээний 10 орчим хувийг дангаараа ханган нийлүүлж, нийт бүтээгдэхүүний төрлөөс хамааран  жилд дундажаар 300-500  нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай юм. 388 төрлийн бүтээгдэхүүнийг 164 албан байгууллага, 160 гэрээт борлуулагч, хувь хүмүүстэй тогтмол хамтран ажиллаж дэлхийд өрсөлдөхүйц брэндийг бий болгох эрхэм зорилго тавин ажиллаж байна.

Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь үзэх

Холбоотой мэдээ

Эхнэрээ зодож,зугтаахад нь араас нь автомашинаараа дайрч хөнөөжээ | DAAM.MN

Энэ сарын 14-15-нд шилжих шөнө гэр бүлийн хүчирхийллийн улмаас нэгэн эмэгтэй нөхрийнхөө гарт харгисл

19/09/2020

У.Хүрэлсүх В.В.Путинг дуурайдаг шиг Ерөнхийлөгчийг дуурайгч бас бий | Daam.mn

Хүн өөрөөсөө илүү хүнийг харж, даган дуурайж хөгждөг гэдэг. Үүний жишээгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх

17/09/2020

2 сая төгрөгийн үнэтэй хог хаягдал жижиглэх төхөөрөмжийг 14 сая төгрөгөөр нийлүүлжээ

БОАЖЯ-наас хог хаягдлыг шахаж, жижиглэн савлах (преслэх) төхөөрөмжийг 21 аймгийн Байгаль орчны газар

16/09/2020