Ерөнхийлөгч зөвлөхүүдээ сонгуульд АН-аас сойно

17/01/2020 500


Эрх мэдэлтэй явахад нь наалдаж, эсрэгээрээ гудамжинд гарахад нь танихгүй болчихдог хүмүүс амьдралд олон. Монголын улс төрд ч ийм хүмүүс цөөнгүй бий. Ерөнхийлөгч Х.Баттулгын албан болон албан бус зөвлөхүүд дунд ийм характертай хүн нэг бус байгаа. Жишээлбэл, Асашёрюү Д.Дагвадорж, Г.Уянга нар байна.  Ерөнхийлөгчийн хүний эрхийн зөвлөх Г.Уянга гэхэд М.Энхсайхан, Н.Энхбаяр нарыг туг барьж явахад нь үй зайгүй шадарлаж явсан ч өнөөдөр “тугал хариулж” яваа тэднийг нэг нүдээрээ ч үзэхгүй болсон. Асашёрюү Д.Дагвадорж гэхэд өмнө нь үгээ олохгүй магтдаг байсан хүмүүсээ өнөөдөр харааж зүхэж суудаг болсон. Тэд өдгөө Ерөнхийлөгч Х.Баттулгад шадарлах болсныхоо хүчинд АН-аас сонгуульд нэр дэвшихээр горилж явна.  Асашёрюү Д.Дагвадорж өнгөрсөн дөрвөн жил Өвөрхангайг усалсан бол Г.Уянга Ардчилсан намаас нэр дэвшихээ илэрхийлжээ. Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, өмгөөлөгч Р.Булгамаа мөн л АН-аас нэр дэвших сонирхолтой байгаа бол албан бус зөвлөх Л.Эрдэнэчимэг  нь даагаа нэхэх санаатай яваа.

Тамгын газрын дарга З.Энхболд  УИХ-д нэр дэвшинэ гэдэгтээ бат итгэлтэй яваа.  Дэд дарга Г.Байгалмаа нь  бас л АН-аас УИХ-д нэр дэвших том амбицтай.

Ахлах зөвлөхөөр нь ажиллаж байсан экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн цээжинд эмээл хазаартай морь бий. Д.Пүрэвдаваа, Д.Үүрийнтуяа гээд Ерөнхийлөгч АН-аас 20 квот, МАН-аас ба 20 квот нэхэж байгаа гэх мэдээлэл байна. Ямартаа ч хамаг лидерүүдэд нь хэрэг тохож, шоронгоор айлгаж ичээгээд оронд нь өөрийнхөө хүмүүсийг АН-ын нэр дээр нэр дэвшүүлэхээр Ерөнхийлөгч төлөвлөж байгаа бололтой.

Арай мэдлэгтэй боловсролтой болгоныг нь бүтэн нэргүй болгосон Г.Уянга, Д.Дагвадорж, Г.Байгалмаа нар ардчилалаар овоглодог Ардчилсан намаас нэр дэвших ёс зүй бий юу. Хүний эрхийн мэдрэмжгүй, ардчилалд харшилтай Ерөнхийлөгчийн зөвлөхүүд АН-ын нэр дээр нэр дэвшихээр бүгд том, том мөрөөдөлтэй явна. Тэд УИХ-д гарвал Ерөнхийлөгчийн “утсан хүүхэлдэй” болж, Монголын парламентын тогтолцоогоор тоглож мэдэх юм. Учир нь, тэд саяхан л Ерөнхийлөгчийн засаглал Монголд хэрэгтэй гэж сэвж, шүүмжилж суусан шүү дээ.

эх сурвалж: news.mn

Холбоотой мэдээ

Н.ЭРДЭНЭБИЛЭГ: NUDE ЗУРАГ НҮЦГЭЛЭХДЭЭ БИШ ДОТООД ГОО САЙХНЫГ ХАРУУЛАХДАА ОРШДОГ | DAAM.MN

Сайхан бүхнийг гэрэл зурагтаа буулгах дуртай хөдөлмөрч залуусын нэг бол гэрэл зурагчин “Pantur Photo

16/05/2022

Х.Бээжин: Э.Бат-Үүл тэргүүтэй хүмүүс жагсаал зохион байгуулбал ташууртай очно | DAAM.MN

Гавьяат жүжигчин Д.Сосорбарам руу гурил цацсан  Х.Бээжин өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж мэдэгдэл хий

16/05/2022

Г.Занданшатар: Тэрбум мод нэг модноос эхэлнэ | DAAM.MN

Манай улс 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг

16/05/2022