Төгсөх ангийн сурагчдад танхимаар давтлага өгөх шийдвэр ирэх долоо хоногт гарна

09/04/2020 662

Ерөнхий сайд бүх шатны боловсролын байгууллагын есдүгээр сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх чиглэл өгсөн билээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Ерөнхий сайд цэцэрлэг, сургуулийн хөл хориог есдүгээр сарын 1-нийг хүртэл сунгах чиглэл өгсөнтэй холбоотойгоор төгсөх ангийн сурагчдад танхимаар давтлага өгөх эсэх шийдвэр ирэх долоо хоногт гарна гэлээ.

 Энэ талаар УИХ-ын гишүүн, БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг “Цар тахлын хүрээнд боловсролын салбарт хөл хорио тавьсан. 190 гаруй улсад 1.7 тэрбум хүүхэд хөл хорионд байна. Манай улсын хувьд тавдугаар сарын 30-наар хичээлийн жил дуусна. Есдүгээр сарын 1-нээс хичээлээ эхлүүлнэ. 

12 дугаар ангийн хүүхдүүдийг тавдугаар сард ямар хэлбэрээр хичээллүүлэх, багш нар нь хэрхэн давтлага өгөх вэ гэдгийг судалж байна. Эхний ээлжинд бид 28,000 хүүхдэдээ бүх сурах бичиг CD-ийг хүргээд байна. Тавдугаар сард онцгой байдлын горимд нийцүүлсэн орчин нөхцөлд зөвхөн 12 дугаар ангийн хүүхдүүдэд цөөн тоогоор нь давтлага өгөх боломжийг судлаад, мэргэжлийн байгууллагуудаас зөвшөөрөл аваад, ирэх долоо хоногт мэдээлэл өгнө” гэлээ. 

Холбоотой мэдээ

 Сэлэнгэ аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ | DAAM.MN

 Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн “Бөхлөө” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 159

20/05/2022

М.Оюунчимэг: Банкны шалгуур өндөр байгаа тул иргэд ББСБ-аас хугацаа богино ч хүү өндөртэй зээл авч байна | DAAM.MN

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын дөрвөн

20/05/2022

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

20/05/2022