
Батлан хамгаалахын сайд, УОК-ын дэд дарга Н.Энхболд
“2021 оны цэрэг татлагыг энэ оны тавдугаар сард багтаж зохион байгуулна. Гэхдээ үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан цэрэг татлагыг дараах байдлаар зохион явуулахаар боллоо.
Тухайлбал, хилийн боомтуудтай ойролцоо, тусгаарлах хяналтын үйл ажиллагаа явуулж буй аймгууд болох Сэлэнгэ, Дорноговь, Баян-Өлгий, Улаанбаатараас энэ жил цэрэг татахгүй.
Гол төлөв хилийн цэргийн ангиудад тухайлсан анги нэгтгэл дээр нь зайлшгүй шаардлагатай байгаа тооны цэргийг нөхөн татна.
Ингэхдээ нэг дор таваас дээш хүн цуглуулахгүйгээр шалгах, эрүүл мэндийн үзлэгт оруулах, ачих тээвэрлэх ажлыг нарийн зохион байгуулалттайгаар төлөвлөж хийх болно.
Мөн энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй аж.