ВИДЕО : ХАЯГДАЛ ХУВАНЦАРЫГ АЛТ МЭТ ҮНЭТ БОЛГОГЧ “ХЭВ ХАШМАЛ ХУВАНЦАР” ХХК |ДААМ.МН

13/04/2020 2706

“Үйлдвэрийн гэрэл” зорилтот нэвтрүүлэг энэ удаа байгаль орчинд ээлтэй, эко үйлдвэрлэл явуулдагаараа онцлогтой “Хэв хашмал хуванцар ” ХХК-ийг онцлон танилцуулж байна. Тус компани нь хамгийн нийтлэг хог хаягдал болох хувцарыг дахин боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.

НЭВТРҮҮЛГИЙГ ҮЗЭХ:

Манай улсын хэмжээнд өдөрт нэг айл өрхөөс 800-аас 1 кг хог хаягдал гардаг гэсэн судалгаа тооцоо байдаг. Нийт хог хаягдлын 80 хувийг дахин боловсруулах боломжтой ч яг өнөөдрийн байдлаар 20 хүрэхгүй хувийг л дахин боловсруулж байгаа юм. Улсын хэмжээнд 20 гаруй дахивар нөөцийг дахин боловсруулах үйлдвэр байна. Тэдгээрээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа “Хэв Хашмал Хуванцар” ХХК-ийн хатуу хуванцар дахин боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагааны талаар танилцуулахыг зорьсон юм.

Үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүний заримыг нь дурдвал:

  • Барилгын бүх төрлийн туслах материал, арматур хөндийрүүлэгч тулаас
  • “НААД” брэндийн “ГЭР ” сувинер
  • Цахилгааны кабель, хоолой
  • Ахуйн хуванцар эдлэл гэх мэт олон төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Хэв Хашмал Хуванцар ХХК нь :

  1. Хуванцар хэвлэх үйлдвэр ,
  2. Хаягдал ,хуванцар дахин боловсруулах үйлдвэр,
  3. Барилгын төмөр бэлдэцийн үйлдвэр зэргээс бүрддэг.

Монгол улс зах зээлийн харилцаанд шилжин, барилгын салбарын хөгжлийн шинэ үе шат эхэлж, барилга барих технологи бүрэн өөрчлөгдсөнөөр барилгын компаниуд модыг их хэмжээгээр огтлон ашиглах болж байгаль экологийн тэнцвэрийг алдагдуулах нөхцөл байдал бий болсон.Тус компани нь  энэ байдлыг зогсоох, байгаль экологид ээлтэй шинэ технологи нэвтрүүлэхийг эрэлхийлэн, судалсны үндсэн дээр барилгыг хэв хашмалын тусламжтайгаар барьж байгаа технологийг эх орондоо нэвтрүүлэх зорилтыг өмнөө тавьсан билээ.

Холбоотой мэдээ

Ц.Бумцэнд: Нийтийн хоолны тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэн 100 хувь хангах боломжтой

Нэвтрүүлэг үзэх: https://youtu.be/l4zcOlvvVnQ Монгол Улс нийтийн хоолны тоног төхөөрөмжөө ө

20/05/2020

ВИДЕО : ХАЯГДАЛ ХУВАНЦАРЫГ АЛТ МЭТ ҮНЭТ БОЛГОГЧ “ХЭВ ХАШМАЛ ХУВАНЦАР” ХХК |ДААМ.МН

“Үйлдвэрийн гэрэл” зорилтот нэвтрүүлэг энэ удаа байгаль орчинд ээлтэй, эко үйлдвэрлэл явуулдагаара

13/04/2020

Авто машины болон тоног төхөөрөмжийн бүх шүүлтүүрийг Монголчууд үйлдвэрлэж байна | ДААМ.МН

“ҮЙЛДВЭРИЙН ГЭРЭЛ” нэвтрүүлгийн энэ удаагийн  дугаарт шүүлтүүр үйлдвэрлэлийн салбартаа анх

07/04/2020