
Цагдаагийн байгууллагаас өчигдөр 18:14 цагийн үед “Гэрийнхээ хаалгыг дотроосоо түгжээд амиа хорлож болзошгүй байна, хаалгыг нь онгойлгож өгнө үү” гэсэн хүсэлтийг онцгой байдлын байгууллагад ирүүлжээ.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн IV хороо, “Хүннү вилла” хотхоны 2/А байранд 15 настай, Э охин амиа хорлож болзошгүй байдалтай байхад нь онцгой байдлын албан хаагчид аварчээ
Хүсэлтийн дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчид очиж, хаалгыг онгойлгон охиныг Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч У.Банзрагчид хүлээлгэн өгчээ.