
Эрүүл мэндийн яамнаас Сонгдо эмнэлэгт илэрсэн хоёр тохиолдлын тухай мэдээллийг өгч байна. Тус эмнэлэгт коронавирусийн сэжигтэй байж магадгүй 80 гаруй настай иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээг хийхэд хариу эерэг гарчээ. Мөн дахин нэг иргэнд шинжилгээг хийхэд коронавирус илэрсэн байна. Гэвч дэлхий даяар түргэвчилсэн оношлуурыг баталгаатай гэж үзэхгүй байгаа тухай мэргэжилтнүүд онцлов. Сэжигтэй тохиолдлуудыг PCR оношлуураар дахин шинжилсний дараа тухайн хоёр иргэний хариу баталгаажих аж