Н.Номтойбаяр: Халдашгүй байдлын дэд хороо хаалттай биш нээлттэй хуралдвал оролцоно

18/01/2020 261

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос Их хуралд хүргүүлсэн.

Энэ хүрээнд өчигдөр буюу нэгдүгээр сарын 17-нд УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдаж Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай УЕП Б.Жаргалсайханы хүсэлтийг хүлээн авах эсэхийг хэлэлцсэн. Халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Ч.Улаан, Н.Энхболд, Д.Лүндээжанцан нар багтдаг.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ч.Улаан нар томилолттой байгаа тул үлдсэн гурван гишүүн хуралдсан билээ.

Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирүүлсэн тохиолдолд УИХ 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх хуулийн зохицуулалттай ч ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж гишүүдийн ирц хүрэлцээгүй шалтгаанаар ирэх долоо хоногт Н.Номтойбаярын асуудлыг хэлэлцэх шийдвэр гаргасан.

Ямар үндэслэлээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг УЕП-оос Их хуралд хүргүүлсэн талаар Н.Номтойбаяр гишүүнээс тодруулахад “Сүүлд хийсэн хэвлэлийн хурлын үеэр хэргийн нууц задруулсан гэдэг үндэслэлээр бүрэн эрх түдгэлзүүлэх санал ирүүлсэн. Үнэхээр хэргийн нууц задалсан бол энэ эрүүгийн хэрэг болно. Гэтэл нууц задалсан эсэхийг шалгаагүй, надад ч мэдэгдээгүй.

Хэрэв Халдашгүй байдлын дэд хорооны хурал хаалттай болбол би оролцохгүй. Надад нуугаад байх зүйл байхгүй. Нээлттэй хуралдвал оролцоно” гэлээ.

Холбоотой мэдээ

Завхан аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хоригложээ | DAAM.MN

Завхан аймгийн Засаг дарга захирамж гаргаж тус аймгийн нутаг дэвсгэрт таван сарын хугацаанд мотоцикл

24/11/2021

Эрдэмтдийн зөвлөлөөс нэмэлт тун зайлшгүй шаардлагатайг зөвлөж байна | DAAM.MN

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр өнөөдөр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн

23/11/2021

ДЭМБ-аас эх, нярайн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулав | DAAM.MN

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас эх, нярайн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмж

23/11/2021