Тархины хавдар авах хагалгааг Нэгдүгээр эмнэлгийнхэн амжилттай хийлээ |ДААМ.МН

16/04/2020 939

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт тархины том хэмжээтэй хавдар авах мэс засал болон Тархины харвалтын үеийн гемикранио-эктоми хагалгаа анх удаа хийлээ. Хагалгааны багт Мэдрэлийн эмнэлзүйн төвийн мэдрэлийн мэс заслын эмч: С.Алтан-Очир(ахлагчтай), Д.Энхболд(зөвлөх), М.Золбоо, Анестезиологи эмч Ц.Тунгалаг, Мэс заслын сувилагч: Б.Отгончимэг, Д.Бум-Эрдэнэ, Анестезиологи сувилагч: Л.Цэцэглэн, Резидент эмч: Г.Баттулга, Үйлчлэгч: Л.Отгонсүрэн нар оролцжээ.

Тус эмнэлгийн мэргэжлийн баг хамт олон 2020 оны гуравдугаар сарын 4-ний өдөр Мэдрэлийн мэс заслын гемикранио-эктоми хагалгааг, мөн 2020 оны дөрөвдүгээр сарын сарын 06-ны өдөр тархины том хавдрыг нээлттэй аргаар авах мэс заслыг амжилттай хийлээ.

Дээрх хагалгаанд орсон 39-н настай эрэгтэй гэнэт ухаан алдаж, сумын эмнэлэгт 2 хоног хэвтэж эмчлүүлээд сайжрал авалгүй хүндэрч, комд орсон тул амь насны заалтаар нэн яаралтай тархины баруун гемикранио-эктоми хагалгаанд орсон. Маргаашнаас нь биеийн байдал сайжирч, ухаан орсон. Мэс засал эмчилгээнээс хойш 21 хоногийн дараагаас таягтай босч явдаг болсон байна.

Мөн үйлчлүүлэгч 32-н настай эмэгтэй Цээж, баруун гар хөл үе үе мэдээ алдах болсон тул 2020 оны гуравдугаар сарын 26-д эмнэлэгт хандсан. Энэ нь зөвхөн мэс заслаар эмчлэгддэг өвчин бөгөөд хугацаа алдах нь тархины үйл ажиллагааны эргэшгүй өөрчлөлтөнд хүргэх эрсдэлтэй учир УНТЭ-т нээлттэй мэс засал хийж тархины зүүн зулайн дэлбэнд 7*5 см хэмжээтэй хавдрыг бүрэн авч хавдарт идэгдсэн тархины хальсыг нөхсөн ба мэс заслын хүндрэлгүй, үйлчлүүлэгчийн биеийн байдал сайжирч эхэлжээ.

УНТЭ-т эдгээр хагалгаануудыг хийснээр мэдрэлийн мэс засал шаардлагатай үйлчлүүлэгчдэд цаг алдалгүй яаралтайгаар эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх, арга хэмжээ авах боломжтой болж байгаа аж.

Холбоотой мэдээ

Нийслэлийн удирдлагууд 11-11 төвд ажиллаж, иргэдтэй уулзлаа | DAAM.MN

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдах алба

17/05/2022

Улаанбаатар хотод 19-21 градус дулаан байна | DAAM.MN

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав

17/05/2022

БОЯЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Jtb“ компанийн гүйцэтгэх захирал такаюки фүживаратай уулзлаа | DAAM.MN

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн Япон улсад хийж байгаа албан айлчлал тус у

17/05/2022